Холбооны Бүгд Найрамдах Бразил Улстай боловсролын салбарт хамтран ажиллана

Twitter Print
2014 оны 05-р сар 22-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулахаар шийдвэрлээд байна. Тус хэлэлцээрийн төслийг хоёр тал зарчмын хувьд тохиролцсон бөгөөд хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжин, уг хэлэлцээрт гарын усэг зурахыг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягт зөвшөөрлөө.

"Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийг байгуулснаар хоёр улсын их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, багш, судлаачдыг сургах, боловсролын салбарын талаарх мэдээлэл солилцох улмаар боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг судлах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хэлэлцээр нь таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашид тав, таван жилийн хугацаагаар сунгаж байхаар тогтжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.