“Ливерпуль”, “Рома”, “Монако” ирэх улирлын “Аваргуудын лиг”-т тавтай морил

Twitter Print
2014 оны 05-р сар 22-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн нэгэн гайхалтай улирал ард хоцорлоо. Италийн лигт “Ювентус” 102 оноотой тэргүүлсэн бол “Рома” 85 оноотой удааллаа. Нийслэлийн баг дөрвөн жилийн дараа “Аваргуудын лиг”-т эргэн ирж байгаа аж. Хамгийн сүүлд 2010-2011 оны улиралд хэсэгтээ “Бавари Мюнхен”-ыг дагаж хоёроор гараад шөвгийн 16-д Украйны “Шахтёр”-т хожигдсон. Үүнээс хойш дөрвөн улирал Ф.Тотти эх нутгаасаа гачр чадаагүй юм. Мөн Английн “Ливерпуль” 2010 оноос хойш таван улирал шилдгүүдийн тулаанд оролцож чадаагүй. Багийнхаа ид амилттай үед нь ахлагч байсан С.Жеррард уруудахад нь ч хамт байлаа. “Хотон шувуунууд” түүхэндээ манай гарагийн хамгийн хүчирхэг баг байв.

Энэ удаад ч улсынхаа лигт хоёрдугаар байр эзэлж ирэх улиралд өөрсдийн байх ёстой газраа ирлээ. Францын “Монако” хэзээнээсээ даруухан баг юм. Гэхдээ “Аваргуудын лиг”-т оролцохдоо жинхэнэ чимэг нь болдог. 2003-2004 оны улиралд Ф.Морьентес “Монако”-г ахлан “Реал Мадрид”, “Челси”-г хожиж шигшээд шалгарсан. Харамсалтай нь Португалын аваргууд тэднийг зогсоосон юм. Харин өнөө жил “Монако” улсынхаа лигт хоёрдугаар байр эзэлж “Аваргуудын лиг”-ийн эрхээ авсан нь олон хөлбөмбөг сонирхогчдыг баярлууллаа.

Европын шилдэг 32 багийн нэрс эхнээсээ тодорхой болсон. Тухайлбал улсынхаа лигт эхний хоёр байр эзэлсэн Английн “Ман.Сити”, “Ливерпуль”, Испанийн “Атлетико Мадрид”, “Барселона”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, Италийн “Ювентус”, “Рома”, Францын “ПСЖ”, “Монако” шууд эрхээ авсан бол Голландын “Аякс”, Португалын “Бенфика”, ОХУ-ын “ЦСКА”, Украйны “Шахтёр”, “ Грекийн “Олимпиакос”, Шотландын “Селтик”, Туркийн “Фенербахче” дотоодын лигтээ түрүүлж ирэх улиралд тоглох аж. Харин Испани, Англи, Герман, Италийн лигтээ гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолт хийх бол Франц, Португал, Голланд, Украйн, ОХУ, Турк, Грек зэрэг орнуудын клуб нэмэлт тоглолтонд оролцох боломжтой аж.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.