Бээжинд 31 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Twitter Print
2023 оны 07-р сар 31-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Доксури хар салхины улмаас даваа гарагийн шөнө нийслэл Бээжинд дунджаар 140.7 мм хур тунадас орж, 31 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай CCTV суваг мэдээлж байна.

Доксури хар салхи Хятадын хойд хэсгээр дайран өнгөрөхтэй зэрэгцэн Хэбэй, Тяньжин, Шаньси мужууд, нийслэл Бээжинд аадар бороо үргэлжлэн орсоор байна.

Доксури нь сүүлийн жилүүдэд Хятадаар дайран өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр Доксури хар салхины улмаас Хятадын Фужянь мужид үер болж, хөрсний нуралт үүсэж, олон зуун мянган иргэд орон гэрээ орхиход хүрсэн юм. Бээжин хотын Цаг уурын албанаас мэдээлснээр Бээжин хотын Фаншань дүүрэгт даваа гарагийн шөнө 500.4 мм хур тунадас орсон ба даваа гарагийн өглөө хотын өмнөд болон баруун хэсэгт их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа гэжээ.

Бээжинд барилгын 4000 гаруй талбайд ажил зогсож, усанд автсан 20 000 барилга байгууламжид шалгалт хийж, жуулчдын ихээр очдог газруудыг хаасан байна.

Өнгөрсөн баасан гарагт Хятадын эрэгт хүрсэн Доксури хар салхи өнөөдрийн байдлаар БНХАУ-ын эдийн засагт 478 сая гаруй юаний хохирол учруулаад байгаа аж.

Хятадын нутаг дэвсгэрт хүрэхээсээ өмнө Доксури хар салхи нь Тайвань болон Филиппины хойд хэсгээр дайрч, Филиппинд 25 хүний аминд хүрсэн билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.57) 2014-05-22 13:25
      • 0
      • 4

      энэ бол яг хөдөөнийхөн нь биш уран сайхны зураг тэгээд ч танай сайт энэ зургийг аваагүй бусдын бүтээл хуулчхаад тамга дархаасаа ич наадхыг чинь хаанаас ч хуулаад хаана ч нийтэлж болно

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.67) 2014-05-22 12:34
      • 0
      • 2

      Оросын цагаахан хусууд. Оросууд дэлхий дээрхи хамгийн царайлаг ард түмэн гэсэн шүү.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.10) 2014-05-22 11:03
      • 0
      • 2

      Manai xodoonii oxiduud ch gsn xoorxon sht saixan tsagaan shvdtei ulaa butarsan xartstai urt saixan xar vstei vnerlexed emegtei xvnii baigaliin vnertei saixan mongol bvsgvichvvd bdag shv de mongolchudaa

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.67) 2014-05-22 10:19
      • 0
      • 2

      TAALAGDAJ BAINA YMAR HUURHUN YMBE

      Хариулах