Солонгосчууд сонгуулиа хийчихлээ, монголчууд ч бас чадна!

Twitter Print
2020 оны 04-р сар 17-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Хөл хорио, эрсдлийн үеийн эмзэг сонгууль гэдэг утгаараа ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болж ч мэдэх байсан БНСУ-ын парламентийн сонгууль санаанд оромгүй үр дүн авчирлаа.

Сонгогчдын идэвхи сүүлийн жилүүдэд байгаагүйгээр нэмэгдэж, нийт хүн амынх нь 66,2 хувь саналаа өгчээ. Парламентийн 300 суудлын 180-ыг эрх баригч Ардчилсан нам авсан байна. Иргэдийнх нь улс төрийн идэвхи ийнхүү сэргэсэн явдалд яах аргагүй вирусын цаг үе нөлөөлсөн гэж үзэж болох юм. Дэлхий нийтээрээ Covid-19-ийн эргүүлэгт хөл алдаж, улс орноороо түгшүүрт автаад байгаа үед аюулгүй байдлаа хангаж, ирээдүйгээ баталгаажуулж, итгэл найдвараа өөртөө үлдээх арга зам болгоныг хүний нийгэм өөрөө эрэлхийлдэг аж.

Тиймээс ч сонгуульдаа идэвхтэй бөгөөд тууштай хандаж, элдэв маяг, эрээн талцлаа хойш тавиад, эрсдлийн ард гарахаар тэмүүлдэг аж. Ялангуяа түгшүүрт автсан энэ үед түргэхэн асуудлаа шийдээд урагшаа алхахыг эрмэлзэх нь зүй. Тиймээс ч Солонгосын сонгогчдын идэвх илэрхий сэргэж, ямартай ч итгэлээ өвөртөлж амжлаа. Тэд өндөр бэлтгэлтэй, бүрэн сахилга баттай сонгуулиа зохион байгуулж чадлаа. БНСУ-ыг анхааран харж байсан, энэ онд сонгуулиа хийх хонины ээлж таарсан олон ч улс оронд үлгэр жишээ боллоо.

Монголчууд бид ч бас парламентийн сонгуулиа тэднээс дутахгүй явуулж чадна! Хойргошиж ухарсан нь хоолгүй хоцорч, тэмүүлж зүтгэсэн нь тэмээ хөтөлдөг хорвоо гэж энэ дээ.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • МӨНГӨӨ НААШ нь ӨГ

      (202.179.25.80) 2020-04-17 13:22
      • 0
      • 0

      НОВШ СО чинь мөнгөтэй, Манайх ядуу эдийн засагтай бж корона дэлгэрэсэн цагт АРД ТҮМЭН чинь ХАМГААЛАЛТГҮЙ БНА ГЭТЭЛ дээдсүүд мөнгө р ТОГЛООД Л

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.75) 2020-04-17 12:13
      • 0
      • 0

      Ideechingyyd bgaa tsagt chadahgyi

      Хариулах

    • месси

      (112.72.13.57) 2014-05-22 11:52
      • 0
      • 0

      месси шигшээдээ тийм ч сайн тоглодогүй, гар хөл нийлдэгүй гэхүү дээ барса-д л түүнийг чөлөөтэй тоглуулах хамтрагчид байгаа юм

      Хариулах