Улаанбаатарын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн төлөөх бүтээн байгуулалтыг эсэргүүцэх бус дэмжицгээе

Twitter Print
2014 оны 05-р сар 22-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Их тойрог 220,110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулах зорилтын хүрээнд Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолоороо Сонгино-Зайсан чиглэлийн 50 км ЦДАШ, 4 дэд станцыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг баталсан билээ.

Эрчим хүчний яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрч буй 20 км ЦДАШ, 2 дэд станцын угсралтын ажлыг батлагдсан ерөнхий төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу Эрчим хүчний барилга трест хийж гүйцэтгэж байна. Иймд трасс дайран өнгөрч буй газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй гүйцэтгүүлэхийг БОНХЯ “Энигма ХХК” болон бусад аж ахуйн нэгжийн удирдлагад өмнө нь албан ёсоор мэдэгдсэн. Харин “Энигма” ХХК өөрийн харьяанд байдаг МҮИС-ийн 50 гаруй оюутнуудыг лоозон барьж жагсаасан нь бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн болчимгүй үйлдэл боллоо.

Их тойрог” хэмээн нэрлэгдсэн энэхүү төслийг хэрэгжүүлэх шаардлага :

  • Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувь нь 30-аас дээш жил ашиглагдсан буюу элэгдэж хуучирсан;
  • Сүүлийн жилүүдэд нийслэлийн цахилгааны ачаалал жилд дунджаар 20-30 мВА-аар нэмэгдсэн;
  • Одоо байгаа 110 кВ-ын дэд станцууд 95-100 хувиар ачаалагдаж байгаа нь Улаанбаатар хотын цахилгааны найдвартай байдлыг хангаж чадахгүйд хүрсэн;  
  • Нийслэл хотын хүн ам өргөжин тэлсэнтэй холбогдуулан хуучин болон  одоогийн эрчим хүчний системийн ачаалал доголдож, цагийн хязгаарлалт хийснээр гэр хорооллынхны амьдрал, ААН-ийн үйлдвэрлэл үйлчилгээнд саад учруулж байна;
  • Шинээр баригдаж байгаа орон сууцны болон гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүйд хүрч байна;
  •  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам нь цахилгаан халаагуурыг өргөнөөр хэрэглэх шаардлага байгаа зэрэг болно.

 “Их тойрог” төслийн ач холбогдол:

  • Шинээр баригдах эрчим хүчний эх үүсвэрүүдийн цахилгаан эрчим хүчийг түгээх гол шугам болно.
  • Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдана.
  • “Их тойрог” 220/110/35 кВ-ын дэд станц, 220/110 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажил хийгдсэнээр нь Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хүрээнд 56205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж,  гэр хорооллын нийт 124900 айл өрхийн 40% буюу 49960  гэр хорооллын   айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэдэг болно.
  • Монгол Улсын нийслэлийг агаарын бохирдолгүй, цэвэр цэмцгэр, зөв төлөвлөлттэй, дэлхийн жишигт хүрсэн хот болох суурийг тавина.

Тус цахилгаан дамжуулах шугам нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг 20 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газар дээр дайран өнгөрч байгаа нь үнэн ч энэхүү бүтээн байгуулалтыг эсэргүүцэх ёс зүйн эрх, ухамсар  хэнд нь байх учиргүй билээ. Иймд Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай ажиллагаа хангах бүтээн байгуулалтыг эсэргүүцэх бус дэмжицгээе гэж БОНХЯ уриалж байна.

 Түүнчлэн байгаль орчноо хайрлая гэж хоосон лоозогнохын оронд өөр, өөрийн хариуцсан орон зайд байгаль орчиндоо ээлтэй ажиллаж, амьдарцгаая!

БОНХЯ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.