
Ян Кум 16 настайдаа ээжийнхээ хамт Украинаас АНУ руу цагаачлан гарчээ. Тэдэнд цагаачдыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд түр орон сууц олгосон байна.
Амьдралаа залгуулахын тулд Яны ээж асрагчаар ажиллаж, харин Ян өөрөө цэвэрлэгч хийдэг болов. Ээж нь хорт хавдар тусч хөдөлмөрийн чадвараа алдаад байх үед тэд ажилгүйдлийн тэтгэмжээр нь амь зуудаг байж.
Хүүхэд байхын л компьютерын хорхойтой байсан Ян их сургуулиа хаяж Yahoo-д ажилд орсноор тэд сая нэг мөнгөтэй золгожээ.
2007 онд чөлөө авах хүртлээ Ян Yahoo компанийн үндэслэн байгуулагчдын нэг Дэвид Файлогийн удирдлага дор есөн жил инженерээр ажилласан байна.
2009 онд тэрээр дэлхийн хамгийн алдартай мессеж платформ болох WhatsApp-ыг зохион бүтээсэн юм. Дэлхий даяар 600 сая гаран хэрэглэгчтэй уг аппыг 2014 онд Facebook компани 19 тэрбум ам.доллароор худалдан авч рекорд тогтоосон байна.
2018 оны дөрөвдүгээр сард Ян Кум Facebook компаниас гарч байгаагаа зарлажээ. Өдгөө түүний хөрөнгө 9,2 тэрбум ам. доллароор үнэлэгддэг аж.
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.