НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдана

Twitter Print
2022 оны 02-р сар 22-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Украины Луганс, Донецк мужуудыг тусгаар улс хэмээн зарласантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдахаар болжээ.

ОХУ-Украины асуудал хурцдаж буйтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн гишүүн орнууд шуурхай хурал зарлахыг хүссэн ба Украин улс хуралд өөрийн улсын төлөөлөгчөө илгээнэ гэдгээ мэдэгджээ.

Уулзалт олон нийтэд нээлттэй болох ч НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтмол гишүүн орон болох ОХУ-д Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолд хориг тавих эрх байгаа учраас энэ удаагийн уулзалтаар чухам ямар үр дүнд хүрэхийг таамаглах боломжгүй юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины телевизээр хийсэн мэдэгдлийн дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд заналхийлж байна хэмээн, Украин улсын газар нутгийн хэмжээ, хилийн зурвас зэрэг нь өөрчлөгдөөгүй хэвээр гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Холбоотой мэдээ:

В.Путин Донецк болон Луханск Ардын Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурлааhttp://mongolcom.mn/read/8903

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (192.82.68.57) 2022-02-22 13:17
      • 0
      • 0

      bbc ээс өөр мэдээлэл авах газар алга уу энэ суваг дан худал мэдээ тараадагийг ану өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг .тэгээд ч нүб гэж ану ийн бодлого дэмжигч газар болсныг бүгд мэднэ. энэ зөвлөлд нь орос улс бдгийг сэтгүүлч өөрөө ч мэдэхгүй бололтой

      Хариулах