
2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Криштиану Роналду хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болж, Саудын Арабын багт тоглохоор болсон билээ. Тэрбээр 2025 он хүртэл Саудын Арабын Аль-Насср клубтэй гэрээ байгуулсан.
Криштиану Роналду жилийн 200 сая еврогийн цалин авах бөгөөд ингэснээр тэрбээр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болж байна. Саудын Арабын Al Nassr баг 1955 онд байгуулагдсан түүхтэй.
Шинэ тоглогчийн хувиар Криштиано Роналдог өнгөрсөн Даваа гарагт албан ёсоор танилцууллаа. Тэрбээр “Одоогоор сэтгэл санаа минь сайхан байна. Ийм эрс шийдвэр гаргаснаараа ч бахархаж байна. Европт би хийх ёстой зүйлээ бүрэн хийсэн. Хамгийн том клубүүдэд нь тоглож, байж болох бүхий л цомыг гардлаа. Одоо миний шинэ дуудлага бол Ази. “Аль Насср” шинэ үеийнхэнд туслах, ялангуяа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд нэмэр болж буйд би баяртай байна. Би жаргалтай, сэтгэл дүүрэн байна.
Хүмүүсийн мэдэхгүй байгаа олон зүйл бий. Европын олон клуб бүр Бразил, Австрали, АНУ-аас хүртэл надад санал тавьсан. Португалын болон өөр олон баг гэрээ санал болгосон. Гэвч би “Аль Насср”-т очно гэж амласан юм.
Энд ирнэ гэдэг миний замналын төгсгөл биш ээ. Үнэнээ хэлэхэд, хүмүүсийн юу ярих надад хамаагүй. Би шийдвэрээ нэгэнт гаргасан болохоор түүнийгээ дагах л болно. Эндэхийн тэмцээн их өрсөлдөөнтэй гоё болдог. Хүмүүс мэдэхгүй байх л даа, харин би олон тоглолтыг нь үзсэн хүний хувьд мэдэж байна.
Би хосгүй тоглогч, тиймээс хосгүй гэрээ хийлээ. Тэнд дээд амжилтууд тогтоосон шигээ энд ч бас дээд амжилтууд тогтоохыг хичээх болно. Дасгалжуулагч боломж өгвөл нөгөөдөр ч би талбайд гарах бэлэн” гэжээ.
Эх сурвалж: Al Arabiya
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Lopez
(149.34.244.151) 2023-01-03 00:13Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com
Хариулах