
Өнгөрсөн лхагва гарагт Сингапур улсад коронавирусын халдвар авсан 447 тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр тус улсад уг вирусын халдварыг авсан иргэдийн тоо 3699-д хүрсэн байна. Коронавирусын халдвар авсан тохиолдлуудын дийлэнх нь цагаачдын амьдардаг нийтийн байрнуудад илэрсэн ба цагаачдын олноороо амьдардаг Сингапурын Пунггол дүүрэгт коронавирусын халдварын 797 тохиолдол бүртгэгдээд байна. Тус улсад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо огцом нэмэгдсэн нь эрх баригчид уг вирусыг илрүүлэх шинжилгээнд иргэдийг олноор нь хамруулж байгаатай холбоотой гэнэ.
Шинжилгээнд КОВИД-19 өвчний шинж тэмдэг илрээгүй иргэдийг ч хамруулж байгаа аж. Дэлхийн эдийн засаг хямарч, алтны үнэ өссөнтэй холбоотойгоор тайландчууд алтаар хийсэн гоёл чимэглэлээ зарах нь их болжээ. Бангкокийн Чайна таун болох Яаоварат дүүрэг алтан гинж, бугуйвч, бөгжөө зарах гэсэн тайландчуудаар дүүрчээ. Өнгөрсөн мягмар гарагт алтны үнэ сүүлийн 7 жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.
Тайландчуудын хувьд эдийн засгийн хямрал тулгарсан үед алтан эдлэл хамгийн зөв хөрөнгө оруулалт болно гэж үздэг учраас алтаар хийсэн гоёл чимэглэл ихээр худалдан авдаг аж. ОУВС-аас коронавирусын цар тахлын улмаас Азийн эдийн засгийн өсөлт энэ онд өнгөрсөн 60 жилийн хугацаанд анх удаагаа зогсонги байдалд хүрнэ хэмээн анхааруулж байна. Дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 2 саяыг даваад байна. Түүнчлэн КОВИД-19 өвчний улмаас 134 мянга гаруй хүн нас бараад байна. "Их-20" - ийн гишүүн орнууд дэлхийн ядуу буурай 77 орны өр зээлийн төлөлтийг хойшлуулах тал дээр зөвшилцөлд хүрээд байна. ХБНГУ-ын эрх баригчид хөл хорионы дэглэмээ хэсэгчлэн сулруулах шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн лхагва гарагт гаргасан шийдвэрийн дагуу номын дэлгүүрүүд, автомашин болон унадаг дугуй борлуулагчид, 800 м2 хүртэлх талбайтай дэлгүүрүүд ирэх долоо хоногоос үүд хаалгаа дахин нээх боломжтой болох ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлчлүүлэгчид хооронд зай барих, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм журмыг сайтар хэрэгжүүлэхийг шаардах аж. Түүнчлэн Германы ерөнхий боловсролын сургуулиуд ирэх сарын 4-нөөс хичээллэж эхлэх ба төгсөх ангийн сурагчид хичээлдээ зайлшгүй суух шаардлагатай аж. Германы эрх баригчид иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо болон дэлгүүрээр үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүхийг анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(112.72.13.67) 2014-05-21 17:43soliotoi novsh be kkk
Хариулах