Яагаад өмгөөлөгч авах хэрэгтэй вэ

Twitter Print
2021 оны 04-р сар 28-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Өмгөөлөгч гэж хэн бэ?

Энэ асуултад хариулахын өмнө та хэдээсээ цөөхөөн асуулт асууя.

Та зээл авч байсан уу?

Та машин худалдаж авч байсан уу?

Та үл хөдлөх хөрөнгө худалдах гэж байна уу?

Та бизнес эрхэлдэг үү?

Таныг Захирал чинь хууль бусаар халж байсан уу?

Та хэн нэгэнд мөнгө, хөрөнгөө залилуулж байсан уу?

Та ямар 1 хүчирхийлэлд өртөж байсан уу?

Та гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан уу?

Энд би ердөө цөөхөөн тохиолдол л асуулаа. Хэрвээ танд эдгээр асуудлуудын аль 1 амьдралд чинь тохиож байсан бол танд өмгөөлөгч гэж хэрэгтэй байжээ гэдгийг ойлго. Өөрөөр хэлбэл амьдралын бүхий л алхамд чинь бидний зөвлөгөө, тусламж ус, агаар мэт хэрэгтэй байдаг бөгөөд ирээдүйд гарах бүхий л эрсдэлийг чинь хааж өгч байдаг хүнийг Өмгөөлөгч гэнээ.

Амьдрал дардан биш бас баян. Дунджаар 1 өмгөөлөгч дор хаяж 10 түүнээс дээш тооны иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж байгаа. Монголд идэвхитэй ажиллаж байгаа хамгийн багаар 1000 өмгөөлөгч гэж жишээ авбал бидний хөдөлгөөнд оролцох эрхийг хассан 14 хоногт 1000×10=10000 (хамгийн бага тоо бх) иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөж, хохирч байгаа гэж ойлгож болно. Энэ тооноос харахад бид нийгэмд хэрэггүй замаас зайлуулж хаях (хүмүүсийн сэтгэгдэл иймэрхүү утгатай байсан) хэмжээний хүмүүс биш юм. За тэгэхээр өмгөөлөгч гэдэг бод таны алхам тутамд зөвлөж, тусалж, хуулийн хүрээнд таны эрхийн хамгаалж, зүтгэж явдаг хүн юм.

Өмгөөлөгч юу хийдэг вэ?

За энэ асуултанд хариулахын тулд ганцхаан жишээ бичье. Жилийн өмнө нэг иргэн миний хажуугийн өмгөөлөгчтэй шүүхийн бичиг цаасны ажилтай л 3 хоног өнжлөө. Гурван өдөр суухдаа тэнд байсан өмгөөлөгч нарыг яс ажиглажээ. Гурав дах өдрийнхөө орой нь гарахдаа:

"Өмгөөлөгч нар чинь ямар их юм амжуулдаг хүмүүс байдаг юм бэ? Манай иргэд чинь ямар олон янзын асуудлаар өмөөлөгчөөс зөвлөгөө авдаг юм бэ? Үнэхээр тэвчээр барагдмаар зан авиртай ч хүн орж ирдэг юм байна. Үнэхээр ойлгохын аргагүй орооцолдсон асуудалтай ч хүн орж ирдэг юм байна. Яаж тэвчиж ирээ вэ гэмээр амьдралтай ч хүмүүс орж ирдэг юм байна. Миний бодол өөр боллоо. Хуулийнхан үнэхээр хүний төлөө төрчихсөн мэт асар хөдөлмөрч, тэвчээртэй, мэдлэгтэй хүмүүс байдгийг нүдээрээ харж, чихээрээ сонслоо гэсэн.

Ажилдаа хариуцлагатай, чадварлаг, хүний төлөө бүхий л хүч хөдөлмөрөө зориулан гүйдэг өмгөөлөгч хэдэн зуугаараа Монгол улсад бас бий шүү!

Өмгөөлөгч Э. Мөнхзолбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.