Соёмботой ууланд дахин түймэр гарч, цурманд оруулжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 01-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Соёмботой уулын зүүн талд өнөөдөр /2020.05.01/ дахин гал гарчээ. Түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын албаны 37, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дөрөв, ойн хээрийн эргүүлийн дөрвөн ажилтан нийт 60 гаруй хүн ажиллаж, 13.18 цагт цурманд оруулсан байна. Түймэр нь нийт 1.5 га талбайг хамарсан бөгөөд галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд гал гарахад Онцгой байдлын албаныхан ажиллаж, бүрэн унтраасан юм. Уг түймэрт нийт арван  га талбай өртөж шатсан. Мөн дөрөвдүгээр сарын 26-нд Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  арваннэгдүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна  гэсэн дуудлага 11.00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт /НОБГ/  ирж, Гал түймэр унтраах аврах ангиуд ажиллаж, унтраасан.

Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ugluu

      (64.119.19.32) 2020-05-01 19:38
      • 0
      • 0

      МАН -ын Амараа гэж гар 2016 оны сонгуулиар шудэнз зурдаг байсан, одоо туймэр тавьж МАН ын сурталчилгааг хийгээд байна уу гэж бодохийн. Наадуул чинь сонгуульд зориулж юуг ч хийж чадна ш тээ. Болгоомжтой л бай Ардуудаа.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.29) 2014-05-21 22:01
      • 0
      • 0

      Энэ эмэгтэйг би хохирохын хувьд хохирсон гэж боддог. Юу гэж тэр залуу би хvчинэсээн гээд сууд байхав дээ, ойлгомжтой.

      Хариулах

    • ЗочинОюун

      (112.72.13.150) 2014-05-21 18:07
      • 0
      • 0

      Монгол охид эмэгтэйчүүд маань ингэж мөнгөтэй нэгний , мөн шудрага бусармаг хуулийн золиос болох ёсгүй. Ерөнхийлэгч та энэ захидлыг уншсан бол эх үрсийн баяраас өмнө хариу илгээх байх гэж эхчүүд эмэгтэйчүүд бид хүлээж байна.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.11) 2014-05-21 17:29
      • 0
      • 0

      Er ni huuliin orching uurchluhgui bol iinhuu hohirch bgaa humuus bagagui bdag bhaa. Hariugui neg uildleer shorongiin haalga zarim ni tataj bhad zarim ni ingeed l hunii ovlongoor togloj yavahiim da. Arai ch de

      Хариулах

    • Зочин

      (112.216.205.154) 2014-05-21 16:33
      • 0
      • 0

      Huurhii ene zahidaliig unshaad ene busguig uuriin erhgui uruvdluu. Boldogson bol mongoliin shuuh hurliig shudraga yabuuldag bolgochih yumsan. Avilgal heel hahuuli uneheer huchteimaa. Uul ni manai uls chini Enhbayar yerunhiilugchiig hurtel shorond suulgaj baisan huchtei huulitai uls shuu dee. Bolomj ni baigaa gol ni husehgui baigaad l hamag uchir baina. Setgeliin tenheetei baigaarai busgui mini amjilt husii. Indra tegehdee ih hog zan gargajee yamar sain baihav dee huurhii..

      Хариулах