Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусаж байна

Twitter Print
2019 оны 10-р сар 19-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Дулааны цахилгаан станцуудын зуухны яндангаас гарч байгаа бохирдуулагч бодисын хэмжээ болон үнс баригч фильтер стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа агаар бохирдуулагч эх үүсвэрт хийсэн хэмжилтийг стандартын үзүүлэлттэй харьцуулахад ДЦС-4-ийн хүхэрлэг хийн үзүүлэлт 34.9 хувь, ДЦС-2-ын азотын давхар ислийн үзүүлэлт 11.3 хувиар их, ДЦС-3-ынх стандартын хэмжээнд байна. Одоогийн байдлаар дулааны цахилгаан станцууд нь анх ашиглалтад оруулахад хамт суурилуулагдсан шүүлтүүрийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл Дулааны цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1983 оны хооронд суурилагдсан ба утаа шүүх фильтерүүд нь мөн тухайн үед суурилагдсан, ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа аж.

ДЦС-4 цахилгаан шүүлтүүр, ДЦС-3 усан буюу нойтон скруббер шүүлтүүр, ДЦС-2 нойтон үнс баригч, циклонт үнс баригч болон уутан шүүлтүүр ашиглан станцаас гарч буй утааг шүүж байна. Уутан шүүлтүүрийг 2 зууханд 2017 онд суурилуулжээ. ДЦС-4-т ашиглагдаж буй цахилгаан шүүлтүүр нь утаанд агуулагдах дэгдэмхий үнсийг 99.6 хувиар шүүх чадамжтай ч олон жилийн ашиглалтын явцад элэгдэж хуучирсан, шаардлага хангахаа больсон хэсгийг нь авснаас үүдэн бүтээмж нь 94.2 хувь болж буурчээ.

ДЦС-3-т ашиглагдаж буй нойтон скрубберийн шүүлтүүр нь утаанд агуулагдах дэгдэмхий үнсийг усаар барьж байгаа хэдий ч усны зарцуулалт өндөртэй, ДЦС-2-т ашиглагдаж буй уутан шүүлтүүр 99 хувь, нойтон үнс баригч 85 хувь, циклонт үнс баригч 75 хувийн бүтээмжтэйгээр утааг шүүж байна.

Эх сурвалж: НМХГ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.36) 2013-11-01 20:04
      • 0
      • 0

      Bayarlalaa. Huuhduuded maani zoriulj saihan nom gargaj ogch baigaad chini setgeleesee talarhal ilerhiiliye!

      Хариулах