Сурагчдаас мөнгө татсан “Дарма судар” компанийг шалгахаар болжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 21-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Монголын сурагчдын холбоонд эцэг, эхчүүдээс “Дарма судар” гэх компани хүүхдээс нь мөнгө татаад байгаа гомдол олноор иржээ. Тодруулбал, “Дарма судар” компанийнхан орон нутаг, дүүргийн сургуулиуд дээр очиж урлаг, спортын авьяастай хүүхдүүдийг оны шилдэг сурагчаар шалгарсан хэмээн өргөмжилж гэрийнхэнд нь дуулгадаг байна. Шилдэг сурагч болохын тулд гэрчилгээ, батламж авах шаардлагатай, телевизээр сурталчилна гэж мөнгө нэхдэг тухай эцэг, эхчүүд мэдээлжээ.

Өнгөрсөн сард тус компаниас “2013 оны 1000 шилдэг хүүхэд” аяныг өрнүүлсэн байна. Аяны хүрээнд шалгарсан хүүхдүүдийг номонд багтаана, Төрийн тэргүүнээс батламж гардана, нэгдсэн арга хэмжээнд оролцуулахыг дуулгаж нэг хүүхдээс дунджаар 100 гаруй мянган төгрөг хууль бусаар авчээ. Мөнгөө өгсөн ч арга хэмжээнд оролцож, номоо авч чадаагүй хүүхэд олон байгаа гэнэ. Хүсэлтийн дагуу НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс “Дарма судар” компанийг шалгахаар болсон байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.12.27) 2014-05-23 16:32
      • 0
      • 0

      ЭРХЭМСЭГ ЛУЙВАРЧИНГУУДАА ТА НАР БОЛИОД Л ӨГДӨӨ, ЯДАРСАН ОЮУТАН ДЭЭРЭМДЭЖ БАЙХААР АПУ, МСС,БУЯН,ГАЗАР ХОЛДИНГ ГЭЭД КОМПАНУУДЫГ ДЭЭРЭМДЭЭЧ, ЧАДАХГҮЙ ТА НАР ТЭНД ЧИНЬ МЭРЭГЖЛИЙН ЛУЙВАРЧИД БАЙДАГ ЮМ,ТА НАРЫГ ОЧИХООР ЭЛЭГ НЬ ХӨШНӨ, ШАЛГАЛТЫН КОМИСС АРХИДУУЛНА ГЭНЭ ШҮҮ БАС 130000 ЯАСАН ИХ МӨНГӨ ВЭ? ХОЛБОГДОХ ГАЗАР НЬ АНХААРАЛДАА АВААЧЭЭ, АТГ ӨГӨӨД ЯСЫГ НЬ ЦАЙЛГААЧ, ДАВАРЦАН ГАРУУД ВЭ?

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.110) 2014-05-22 01:51
      • 0
      • 0

      Бяцхан мисс ТББ бол бөөн зальтангууд . Цэндээ, Оюунтунгалаг гээд нүд ам нь эргэлдсэн зальт хүүхнүүд байдаг. Мөншө авчихаад номоо одоо болтол гаргаагүй . Утас нь. 99098282,, 99116811

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.110) 2014-05-22 01:49
      • 0
      • 0

      Бяцхан мисс ТББ бхс шалгаарай. Элбэгдорж ерөнхийлөгчийн нэрийг барьж шилдэг хүүхдийн ном гаргана гэж мөнгө хураагаад.одоо болтол.бхгүй

      Хариулах

    • Зочин

      (203.91.117.4) 2014-05-21 21:32
      • 0
      • 0

      Xodoo Tconjin boldogt avaachij,tcag noxtcooj,oorsdoor ni togluulj,saatuulj baigaad shono talbai deer avchirch taraagaad zugtsan daa.Xuuxduud mash ix olsoj,daarsan,uram ni xugarsan,dandaa shildeg terguunii xuuxduuded daanch muuxai xandsan. Xodoonoos 4,5 zuun myangan togrog zartcuulj irsen xeden zuun xuuxdiig goliig ni gonsoitol moligdoj,zalilan gej yu baidgiig medruuleed,xotoor neg taraagaad xaysan ene xumuust eruugiin xereg uusgen,ed xorongiin bolon xuuxdiin setgel sanaanii xoxirliig noxon toluulex xeregtei bnaa.

      Хариулах

    • Зочин

      (203.91.117.4) 2014-05-21 21:24
      • 0
      • 0

      Say zoxiogdson Mongoliin shildeg 1000 suragch arga xemjee bol tuiliin xargis luivar bolson doo. 1000 xuuxed gej baisnaa ashgaa bodoj 1600 xuuxediig neg nomond bagtaasan. Xuuxed burees 165000 togrog tatsan gexeer naad kompani chini 264 say togrog tcugluulaad xuuxduuded yamar ch uiltchilgee uzuuleeguigeer baraxgui bur xoxirooson doo. Ene ix mongoo bugdiig XAAN bankin daxi xuviin xariltcax dansandaa avsan.Tatvaraas zugtaj baigaa bololtoi. Etceg exchuud bugd gomdoltoi baigaa. Ene bol luivar baisaan.

      Хариулах

    • Зочин

      (183.81.169.20) 2014-05-21 16:18
      • 0
      • 0

      ter shildeg suragchiin gerchilgee batlamjaar yu hiihuu, etseg ehchuud oorsdoo yamar ch holbogdolgui yumand huurtagdah yumdaa, ter chin daraa ni surguulid orhod ni hereg bolhuu

      Хариулах

    • зочин

      (202.170.68.131) 2014-05-21 14:50
      • 0
      • 0

      Анагаах дээд социологийн багш гэх хүн хүүхдүүдээс мөнгө татаж дүн гаргадаг гэж байна. Арай ч дэ ийм замбараагүй байж болохгүй биз дэ. Албаар хүүхэд унагаачаад мөнгө нэхээд сууж байдаг багшийг АУИСургуулийн ректор нь мэдсэн ч мэдээгүй царайлдаг гэж байна. Энэ багшийг заавал АТГ өгөх хэрэгтэй. Анагаах дээдийн захиргаа арга хэмжээ авмаар юм аа. Залуу багш хүн одоо хүүхдүүдээс мөнгө авч байгаа юм дараа нь яах болж байна аа. Энэ багшийг судалж шалгах хэрэгтэй ш дэ

      Хариулах

    • Сонсогчийн эцэг эх

      (122.201.17.98) 2014-05-21 13:29
      • 0
      • 0

      Сургуулийн захирал нь мэдээгүй л юм байх даа. Хэрэв мэдвэл дураараа мөнгө татаж байгаа тэр "жижигхэн" офицерүүд "будаа" ... за за өөрөө мэдэг яадагч байсан хүүгээ төгсгөөд авбал болох нь тэр. дуугүй шиг өгөөд л төгсгөх минь

      Хариулах

    • Зочин

      (103.11.192.58) 2014-05-21 13:26
      • 0
      • 0

      Энэ жил 1000 сурагч гэчихээд 1600 сурагч болж их замбараагүй байсан. Нэг хүүхдээс 165000 төг авчихаад Цонжин болдогт аваачиж өдөржин гадаа дааруулж, өлсгөсөн байсан.

      Хариулах

    • Сонсогчийн эцэг эх

      (122.201.17.98) 2014-05-21 13:25
      • 0
      • 0

      Хүүе ээ Батлан хамгаалахын их сургуулийн салаан дарга нар төгсөх ангийн сонсогчдоос мөнгө татаж байна. 1 сонсогчоос 130.000 нэхэж байна. Шалгалтын комиссыг Хооллох, бааранд оруулах, биллярьд тоглуулах бас зугаацуулах зэрэг арга хэмжээнд хэрэглэх юм байна. Хэрэв мөнгө өгөхгүй бол шалгалтанд оруулахгүй бас төгсгөхгүй гэнээ. яаж хүүгээ төгсгөж авдаг билээ гэж эцэг эхчүүд шаналж байна шүү

      Хариулах