ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусийн халдвартай дахин нэг өвчтөнөө эдгээлээ

Twitter Print
2020 оны 04-р сар 25-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ОХУ-аас ирсэн дахин нэг оюутнаас коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 37 болсон талаар мэдээлсэн. 

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дөнгөж сая коронавирусний халдвар авсан нэг өвчтөн эдгэсэн тухай сайн мэдээг дуулгалаа.

Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудаснаа "Өнөөдөр манай ХӨСҮТ коронавирусын халдвартай бас нэгэн өвчтнөө эдгээж, 14 хоногийн хяналтад сувилал руу шилжүүллээ. Энэ маань оюутан хүүхэд байгаа юм. Одоо ХӨСҮТ-ийнхэн маань хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж, тайлах сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна. Баярлалаа, Та бүхэндээ" гэжээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 37 тохиолдол бүртгэгдсэний арав нь эдгэж, 27 нь эмчлүүлж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.