Японы багш нар 90 цэцэрлэгч бэлтгэнэ

Twitter Print
2014 оны 05-р сар 21-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 85 гудамжийг энэ жил цэцэрлэгжүүлэн тохижуулна. Энэ тохижилтонд оролцох  90 цэцэрлэгчийг бэлтгэх сургалт эхэллээ. Сургалтыг Японы Жайкагийн багш нар гурав хоног удирдан явуулах бөгөөд “Улаанбаатар хотыг ойжуулах төсөлд технологийн дэмжлэг үзүүлэх нь” сэдвийн хүрээнд танхимын болон дадлагын хичээл заах юм.  

Сургалтанд оролцсон залуусаас 6 хүнийг шалгаруулж  8-10 сарын хороонд 6 долоо хоног Японы Хоккайдо мужид дадлагажуулна. Дадлагжуулах сургалтанд хамрагдсан цэцэрлэгч нар ногоон байгууламжийн  багшаар бэлтгэгдэн Монголынхоо цэцэрлэгч нарыг бэлтгэх юм. Монголд тарьц суулгац үйлдвэрлэж, зүлэгжүүлэлтийн технологид цэцэрлэгчдийг сургахыг гол зорилгоо болгосон энэхүү хичээлийн үр дүнд ногоожуулалтын технологичийн зааварчилгаагаар Монголд зүлэгжүүлэлт хийнэ. 2013 оноос эхэлсэн энэхүү сургалтын хүрээнд нийт 240 хүн цэцэрлэгчин болно.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.