НИК болон Петростар компаниуд 2019 оны шилдэг татвар төлөгчөөр дахин шалгарлаа

Twitter Print
2020 оны 02-р сар 07-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Татварын хууль тогтоомжоо шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан 2019 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжийг өнөөдөр Сангийн яаманд шалгарууллаа.

2019 онд хамгийн их төлбөрийн баримт хэвлэсэн байгууллагаар Петровис Групп компанийн НИК болон ПЕТРОСТАР компаниуд дахин шалгарлаа.

НӨАТ-ын тухай хуулийг шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан шилдэг АЖ АХУЙН НЭГЖ-ээр шалгарсан Петровис Групп компанийн НИК ХХК нь 2019 онд дангаар 8 сая гаруй цахим төлбөрийн баримт олгожээ.

Мөн НИК ХХК нь өнгөрөгч онд Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг ТОП-100 ААН-ийн шалгаруулалтад 7-р байрт эрэмбэлэгдэн бусад бизнесийн байгууллагуудаа манлайлсан амжилттай ажиллав.

 

Тайлант 2019 онд эдгээр компаниуд нь нийт 14,500,000 НӨАТ-н баримт хэвлэсэн дүнгээр бусад аж ахуйн нэгж, байгууллагуудаа тэргүүлсэн тул Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар талархал илэрхийлж, 999 сорьц бүхий мөнгөн зоос гардууллаа.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон АЖ АХУЙ НЭГЖ:

1. Мобиком корпораци ХХК

2. Номин тав трейд ХХК

3. Юнител ХХК,

4. Ник ХХК

5. Петростар ХХК

6. Монос-Улаанбаатар ХХК

7. Миний дэлгүүр ХХК

8. Моннидер ХХК

9. Алтанжолоо трейд ХХК

10.Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК

Image may contain: 7 people, people standing and suit

Дотоодод бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ: • Сүү ХК

2018 онтой харьцуулахад 2019 онд олгосон ТӨЛБӨРИЙН БАРИМТЫН ӨСӨЛТӨӨР шалгарсан: • Сиркл Чейн ХХК

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ:

1. Ц.Рэгзэдмаа

2. З.Цогтсүрэн

3. Н.Энхтунгалаг

4. А.Ариунбилэг

5. Т.Цэрэндулам

6. М.Эрдэнэчимэг

7. Р.Уранчимэг

8. Ц.Энхбат

9. М.Мандахбаяр

10. Д.Ганболд

Эдгээр ААН, иргэдэд Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Image may contain: 17 people, people standing, suit, shoes and indoor

2019 оны төсвийн орлогыг 700 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан татвар төлөгч, иргэд Та бүхэндээ баярлалаа.

No photo description available.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.