Хүний сэтгэлийн байдлаас шалтгаалж өвчин ирдэг тухай сударт өгүүлжээ

Twitter Print
2022 оны 10-р сар 07-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

ӨВЧИН БОЛ ҮЙЛИЙН ҮР

Буддын сударт “Өвчин бол үйлийн үр” хэмээн бичсэн байдаг. Сударт “Хүний буруу зан үйл өвчин үүсгэдэг. Хувь хүний өвчин сэтгэлээ барьж чадаагүйгээс, сэтгэлээ удирдаж чадаагүйгээс үүсдэг” хэмээн бичжээ.

Буруу зуршлаасаа болж хүн өвчилдөг. Архи уудаг хүний элэг нь муудаж үхдэг. Тамхи татдаг хүний уушиг нь муудаж үхдэг. Их идэж, хөдөлгөөнгүй суудаг хүний нойр булчирхай, зүрх нь мууддаг. Үргэлж айж цочиж, сэтгэл нь байнга түгшүүртэй, гутралд байдаг хүний зүрх нь мууддаг. Бас хүний шар, бадгана, хий гэсэн гурван төлөв нь тэнцвэр алдагдахад өвчин хүрдэг.

Хүний сэтгэл нь ямар байдлаас болж ямар өвчин хүрдэгийг судараас иш татан өгүүлье.

“Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, хорсоход хүний ходоодны хүчил ихэсдэг.Хэт халуун хоол идэхэд сэрээ булчирхай гэмтэнэ, сэрээ булчирхай гэмтвэл дархлааны бодисууд ялгарахаа больдог.

Зовлон, шаналал, гутрал их байх тутам хүний элэг цөс мууддаг. Элэгнээс гарах гашуун бодис нь зүүн тархинд нөлөөлж улам муугаар ургуулан боддог.

Амьсгалаа хагас дутуу, муу авах тутам бусад хүнд итгэх итгэл мууддаг, амьсгалаа бүрэн бүтэн авч бусдад итгэх тутам элэг сайжирч эмчлэгддэг.

Аливаа уур, бухимдал хүний ходоодыг гэмтээдэг. Биеэ хэт их үнэлдэг хүний нармай өвддөг.

Өөрийн үнэ цэнээ мэдэхгүй, үнэлж чадахгүй, өөрийгөө доош нь хийдэг хүний хоолойн төвөнх өвддөг. Их үглэдэг хүний гуурсан хоолой өвддөг. Өөрийгөө дорд үздэг хүний нарийн гэдэс өвддөг.

Шантрамтгай хүний бүдүүн гэдэс өвдөж, гүйлгэх замын өвчнүүд тусдаг. Хоолойн махыг авхуулбал хүн аливаа хоол хүнсэнд хордомтгой болдог.

Хүн их муулдаг шүүмжилдэг хүмүүс хүчиллэг ихтэй болдог. Хүүхэд их шүлтлэг байдаг учир нь тэд хүн муулахыг мэддэггүй болохоор ийм байдаг аж Аминч, хувиа хичээсэн хүний хүрд жижгэрч үнэр ялгаруулахгүй болсон байдаг тул ийм хүн бусдад хань, нөхөр болдоггүй.

Тусархуу, сайхан сэтгэлтэй, хүнлэг, сайныг бусдад түгээдэг, бусадтай нийцдэг, зохицож чаддаг байх тутам тухайн хүний хүрд томорч сайхан үнэр ялгаруулдаг. Мэргэн лам, хутагт хувилгаад сайхан үнэртэй байдаг нь ийм учиртай. Бусдад хийсэн муу үйл бүхэн буцаад өөрийнх нь толгой дээр буудаг. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ.

Товчоор хэлвэл “Хүн нүгэл үйлдвэл зовлон ирнэ, буян үйлдвэл жаргал ирнэ” хэмээн буддын сударт бичжээ.

Орчин үед хүмүүсийн хэрэглэдэг гар утас, зурагт, компьютер, цахилгаан зуух нь хүний бөөрийг гэмтээдэг ажээ. Хүмүүс зуны цагт голын эргээр ногоо зүлгэн дээр эсхүл элсэн дээр хөл нүцгэн явах хэрэгтэй. Учир нь чийгтэй орон сууцанд бүтэн жил бүгсэн хүний биенд элдэв хорт бодис бөөгнөрсөн байдаг тул хүн нар, ус, агаар, эрүүл хөрсөн дээр явж хорыг гадагшлуулах хэрэгтэй. Хамаг амьтан өвчин зовлонгүй, эрүүл энх, амар амгалан болтугай.

Доржийн СҮХБААТАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.