Өнөөдөр "Илхаадын судлал шинэ хандлага" эрдэм шинжилгээний хурал болно

Twitter Print
2014 оны 05-р сар 21-нд 07:51 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагаас:  Төсвийн байнгын хорооны хуралдаан  “А” танхимд: 

14:00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:

Ажлын хэсгийн хуралдаан:

10:00 цагаас Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд;

Бусад үйл явдал:

09:00-18:00 цагийн хооронд "Илхаадын судлал шинэ хандлага" сэдэвт гадаадын 30-аад орны эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн нэгдүгээр байранд болно.

09:30-18:00 цагийн хооронд Нийслэлийн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Олон улсын "Түншлэл" хурал  Гадаад харилцааны яамны байранд болно.

10:00 цагаас "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг танилцуулах уулзалт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно. Уулзалтад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй иргэний нийгмийн байгууллага оролцох юм.

11:30 цагаас НИТХ-ын зарим төлөөлөгчид СХД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хүүхэд харах үйлчилгээний загвар төвтэй танилцана.Утас: 88781218, 325044

15:00 цагаас Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим ярилцлагыг  Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулна.

18:30 цагаас АНУ-ын ЭСЯманы Урлагийн Элч хөтөлбөрийн хүрээнд жинхэнэ Америк хөгжмийн төрөл болох хуучин-цагийн Кантри хөгжмийн үнэгүй тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

19:00 цагаас "Буряад аянгай hабагша" буриад дууны цомогийн баяр Монгол бөхийн өргөөнд  болно. Утас: 99015279

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.