
Ангал дээр зогсоод түнэр харанхуйруу нисэж унах гэж байгаа мэт санагдаад, чиний хүссэн зүйл байхгүй болж, хов хоосролыг мэдрэх үед. Амьдрал чамд ямар нэгэн зүйлийг бэлдчихсэн байдаг байгаа. Үг яах вэ, зүгээр агаар доргиолт, өөрийн тухай үг бол бүр юу ч биш, хэнд ч падгүй, тэг. Итгэл бол хүчтэй эрчим, сонсогдохгүй ч гэсэн.
Чиний өмнө хэчнээн ч хаалга хаагдлаа гэсэн сансар огторгүй шинэ боломж, нээлтийг үргэлж нээж өгдөг гэж найдна, мэдээж та өөрөө гонгиноод хорвоог шүүмжлээд хэвтээд байдаггүй бол. Энд хэн ч тус болохгүй.
Иймэрхүү зүйл амьдралд тохиолддог. Бүх л юм нурж унаад чөтгөрлүүгээ тонилж байгаа юм шиг, юу ч болоод яагаад байгааг өөрөө ч ойлгохгүй хамраараа хана мөргөсөн ч юм шиг, магадгүй та бөгөөд таны хамтрагч хоорондын харьцаа гарах гарцгүй мухардалд орсон ч юм шиг, эсвэл ажил дээр асуудалтай, дарга чинь ойлгож үнэлэхгүй үргэлж хөрөөдөж, шүүмжилж, аахар саахар бүхнийг өөнтөглөж, хэрэв та урагш тэмүүлэх их эрч хүчтэй байсан бол одоо бүх юм гунигтай, хөгийн саарал болсон ч байх шиг, хүсэн тэмүүлж байсан зорилго чинь нэг их холдож, ямар ч хэрэггүй мэт санагдах үед ч тэр, үнэндээ таньтай тохиолдож байгаа бүх юм бол цоо шинэ зүйл биш юм, байдаг л зүйл гэдгийг ойлгоорой.
Аливаа юм эхлэхэд замын эхнийг л хардаг, үнэндээ юу ч төлөвлөгөө дүрмээр явдаггүй юм. Яг яахгээд байгаа ч ялгарахаа больж, хаана байгаагаа мэдэхгүй, буцаад яваад байна уу, урагшаа яагаад байна уу, нэг үгээр бол бүх юм бутарч, сүйрч байгаа мэт санагддаг. Хоосрол мэдрэгдэнэ. Энэ замбараагүй дунд төлөвлөгөөгөөр юм явахгүй болохоор бид гараа буулгаж сэтгэл санаагаар унадаг. Хамгийн амархан зам бол бууж өгөөд баяртай гэж хэлэх. Тэгээд цаашаа яана гэж ...
Ийм болохоор үнэхээр хүсэл мөрөөдөл байгаа бол тэрнээсээ шүдээрээ зуураад ганцхан зам үлддэг - итгэх, өнөөдөр ямар ч байлаа, яаж ч нурж байлаа гэсэн бүх юм яг эсрэгээр болно гэдэгт итгэх. Бүх юм нурах бол зүгээр хувь хүний мэдрэмж юм.
Амьдрал яг л шат, дээшээ явсан. Гишгүүр болгон янз бүр, гол нь итгээд явах, алхам алхмаар, таны алхам хэр жижигхэн том санагдах хамаагүй, урагшлах чухал. Бусдын бодол санааг харах ч хэрэггүй, эргэж харах ч хэрэггүй, урагшлах л хэрэг.
Санаа зовнил бол асуудал болохоос шийдвэр биш. Таталцлын хуулиар ажилдаг зүйл. Бид огторгүйд юу өгнө, их ч биш, бага ч биш яг тэрийгээ эргүүлж авдаг. Бидний дотор юу байна, эргэн тойронд тийм л юм байдаг. Нэг дүрэм зохиогоод санаа зовоод явбал тэр чинь л хар дарсан зүүд шиг болоод явна. Ямар нэгэн юмнаас болгоомжилж, айж байгаа цагт тэрнийгээ дуудаж байдаг. Тэгээд зарим нэг шинж илрэхэд сандралд ордог.
Ганц л гарц бий. Бодол сэтгэлгээгээ өөрчлөх. Асуудал санаа зовоох биш шийдвэрлэгдэж байх хэрэгтэй. Тайван, нэг нэгээр, яаралгүй шийдвэрлэх, урагш нэг алхах. Жижигхэн ч хамаагүй. Урагшилж байгаагаараа бахархах...
Өглөө болох байлгүй дээ.
Л.Баярсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Ugluu
(202.126.89.78) 2021-02-28 12:20Дэмжиж байна. 80 настай Байдэн Улсын удирдаж болж л байна ардчилсан улсад. Залуучуудад элдвээр хэлж нэр, зусээ нууж байхаар, адилхан л энэ хун шиг ил тод зарлаад л тэмцэж байгаа ч та нар. Ардчилсан улс, ардчилсан намд бол хэнд с ийм эрх нь байгаа ш тээ. Ер нь бол женко-бэлтрэг- чацга саарал гансух гэсэн нехдууд Терийн хувийн хонзон авах еерсдийн хэрэгсэл болгоод АН битгий хэл Улс ыг ямар юм болгож байгааг Ард тумэн мэдрээд эхэлсэн л дээ.
Хариулах
Нэг
(202.126.89.185) 2020-04-24 19:34Ашгуй Бэлтрэг ийг лааз болгох юмсан .
Хариулах
zochin
(202.9.46.103) 2020-04-24 15:55ene salga amban odoo zunuglhuu bolimoor ymdaa
Хариулах
Zochin
(66.181.161.9) 2020-04-24 14:29Ямар муухай өш хонзон санадаг атаархуу юм бэ одоо болиоч хэдэн настай билээ улс төрөөс зайлаач залуу хүмүүст буруу суртал явуулж бна шууд хэлхэд зөнөглөж бнаа
Хариулах
789466
(49.0.137.6) 2020-04-24 14:11Харин ч ёстой Танийг 100 хувь дэмжинэ шүү. Наад муу бэлтрэг чин өөрийгөө Төр гээд бодчихсон. Та нарыг бүгдийг чин Женко-Гансүх-Бэлтрэг гэсэн нөхдүүд нийлж Шүүх-Цагдаа дээр өөрсдийнхөө хүмүүс дээр баглаж хаячихаад Засгийг хууль бусаар авах гэж байгаа юм.
Хариулах
Сонгогч
(98.234.112.193) 2020-04-24 13:28Бат-Үүл баатрыг дэмжиж байна шүү. Хотод их юм хийсэн хүн шүү та.
Хариулах
Сонгогч
(98.234.112.193) 2020-04-24 13:28Бат-Үүл баатрыг дэмжиж байна шүү. Хотод их юм хийсэн хүн шүү та.
Хариулах