
Австрали тивд 1800 оноос эхлэн Европын цагаач нар нүүдэллэн очсон билээ. 1857 онд Австралид очиж газар тариалан эрхлэх хүсэлтэй Томас Остин гэгч анх 24 бор туулай авч очсон байдаг.
Энэ хүн анчлах машид дуртай учир зугаагаа гаргахаар хааяа хоёр туулай буудна гэсэн төлөвлөгөөтэй байв. Хашаандаа хорьж хааяа нэгхэн зугаа болгож байх зуур хэсэг туулай зугатан одож хэн ч тэдгээрийг анзаараагүй үлджээ. Гэтэл арлын иргэдийн хонь бэлчээрт идэх өвсгүй болж, ундны ус ширгэн, түүгээр барахгүй өвс ургахаа байснаар цөлжилт явагдаж энэ бүхний гол буруутан нь туулай болохыг мэдэв. Хаанаас тийм их туулай сурэглэн явдаг болсныг анхлаад огт мэдэхгүй байсан аж.
Туулай яагаад ингэж их олширдог вэ?
Туулай хоёр умайтай амьтан юм. Үр хөврөл нэг умайд өсч байхад ч нөгөө умайд дахин үр тогтоход бэлэн байдаг. Түүгээр барахгүй туулайн бүжин төрөөд 3-6 сар болуут эмэгчин туулай болж төрөх чадвартай болдог учир нэг туулай жилд 80 орчим бүжин төрүүлдэг байна. Мөн нэг удаагийн төрлөгөөр 4-12 бүжин төрдөг байх нь. Австрали тив улаан шороогоор эргэж, хүмүүсийн амьдралд хэт нөлөөлсөн учир 1970 оноос туулайг чөлөөтэй агнах хууль гарав. Түүний дараа туулайнаас хамгаалсан асар урт торон далан байгуулсан ч газар сэндийлэн даван хүний байгаа хэсэг рүү улам түрсээр байв.
Нэг анчин жил тавин мянган туулай агнаж үхсэн туулайгаар уул босгож шатааж байсан ч хорогдох шинжгүй болсоор байжээ. Дараагийн арга хэмжээ хордуулж алах аргыг туршив. Үүнд бараг хиарсан гэхэд болох ч мөн л олшрох хандлагатай болсонд аргаа барсан ард түмэн зөвхөн туулайг өвчлүүлдэг вирусын өвчлөл бүхий вакциныг нээж тараасан байна. Үүгээр 99,5% нь өвчлөн үхсэн гэдэг. Гэвч хэзээч дуусдаггүй дайн мэт дахин хор, вируст вакцинд дархлал тогтсон 0,5% үлдсэн туулай мөн дахин үржсэн байдаг. Энэ вируст вакциныг хоёр дахин хэрэглэсэн бөгөөд ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй болсон удирдлага эрдэмтдэд дахин хандсан.
Туулайн үржлийн зогсоох генетикийн аргачлалыг боловсруулж байгаа бөгөөд хараахан туршилт явагдаагүй. Мөн туулай тэжээх сонирхолтой бол өвдсөн тохиолдолд хэрэглэх эм тариаг албан ёсоор хориглосон. Австралиас туулайгаа өвдсөн тохиолдолд авах ямар ч эм тариа олдохгүй юм байна. Туулай болон хүний хоорондын дайн эдүгээ 100 гаруй жилийн туршид тасралтгүй явагдсаар байна. Энэ дайн өөрийгөө зугаацуулахын тулд аваачсан 24 хөн туулайнаас үүдэлтэй юм. Гэвч дандаа хор хохирол өгдөг ч Австралийн ард түмнийг өлсгөлөнгөөс хоёр удаа аварсан ачтан билээ. Дайн тулаан эдийн засгийн хямралын үед туулайн хар шөл, жигнэсэн маханд буй шим тэжээлээр өлбөрч үхсэн хүн байгаагүй гэдэг.
Австралийн удирдлага туулайг ангуучлах, үнэг, мануул, чоно, бүргэд гадаад орноос ихээр экспортлон авсан ч тэдгээр нь хамтдаа өсч үржсэн инээдтэй түүх байдаг гэнэ.
Р.Сайхан-Уул
Миний нэрийг мэдэж яаж гэж байгөа
(64.119.19.188) 2021-11-22 16:53Хмммм нээх гоё байсангүй.
Хариулах