Далд эдийн засгийг багасгах тухай шүүмжлэлтэй хандлаа

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Шинэчлэлийн Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх 100” хоногийн ажил санаачилсан. Иймд Ардчилсан намын бүлэг хурал бүр дээрээ Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байхаар болжээ. Энэ удаагийн хуралдаа ч Ерөнхий сайдаас мэдээлэл сонсож, цаашид хийх ажлуудад нь чиг үүрэг өгсөн байна. Мөн “Монгол банк”-ны мэдээллийг ч сонссон байна. Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хэд, хэдэн чиг, үүрэг өглөө. Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж зарим шаардлагагүй импортыг багасгах ёстой гэж үзжээ.

600 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч олон зуун сая төгрөгийн үнэтэй жийп машин унадаг гэх зэрэг гомдол иргэдээс их ирдэг байна. Энэ  нь далд эдийн засаг байгаа гэдгийг илтгэж байгаа тухай шүүмжлэлтэй хандсан аж. Тиймээс үргүй зардлыг багасгаж, ухаалаг хэрэглээг дэмжих ажлыг үүрэг болгосон гэж тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.  

Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд нэн тэргүүнд хийх ёстой ажлуудын жагсаалтын тухайд:

1. Шаардлагагүй төрийн хяналт шалгалтыг багасгах. Энэ заалттай холбогдуулан Хяналтын тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн ч харамсалтай нь МАН-ын бүлэг хүч түрж унагасан. Энэ нь нийтийн эрх ашиг гэхээсээ илүүтэй намынхаа явцуу эрх ашгийг бодсон хэрэг  гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Мөн Газрын тосны тухай хуулийг ч ийм байдлаар унагасан гэв. Эдгээр хуулиуд нь нийгэмд хамгийн хэрэгтэй хуулиуд учраас дахин оруулж ирэхээр бэлтгэж байгаа аж.

2. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг түргэтгэх.

3. Ашигт малтмалын тухай хуулийг даруй хэлэлцүүлэх. Тэр дундаа алт олборлогчдоо дэмжиж ажиллах.

4. Үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх.

5. Хөдөө рүү чиглэх ажлуудаа эрчимжүүлэх. Тэр дундаа сум дундын сүүний үйлдвэрийг даруй ашиглалтанд оруулах

6. Хөдөөд хэрэгжиж эхэлж буй 1000 айлын орон сууцыг барих ажлыг даруй эхлүүлэх.

7. Байрны зээлийн ипотекийн зээлийг 7 хувь болгох

8. Хил орчмын худалдааг идэвхжүүлэх. Замын-Үүдийн худалдааг эхний ээлжинд ажлуулах асуудлууд багтжээ.

Э.Гүнтөмөр

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.