Олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр зургаан сарын дахин хүсэлт гаргах боломжтой

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Олимпийн хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Герман улсын иргэн болоод багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч манай улсын шилдэг мэргэн буудагч төрөлх эх орныхоо иргэншлийг сэргээх хүсэлтээ өнгөрсөн онд гаргасан. Харин Монгол улсын хууль тогтоомжийн дагуу түүний хүсэлтийг түр хугацаагаар хойшлуулаад байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар түүний экс Герман нөхөр нь цэргийн албанд тусгай алба хашиж байсан учир Улсын нууцтай холбоотой хэмээн татгалзсан хариу өгч байлаа.

Харин тус газраас түүний иргэншлийг сэргээх боломжтой гэсэн мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд:

Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул ХБНГУ-ын иргэн Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзсан тухай мэдээлж байна. Д.Мөнхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны  өдрийн 39 дүгээр зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан. Үүнээс хойш 8 жилийн дараа буюу 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай Д.Мөнхбаярын гаргасан хүсэлт, баримт бичгийг манай байгууллага хүлээн авсан байна.

Хүсэлт, баримт бичгийг нь хянан шалгахад Газрын даргын 2002 оны 94 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтын дагуу баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй. Харьяатын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан шалгуур нөхцөл хангагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын харьяатаас гарсаныг нотлох баримт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй юм. Монгол Улс иргэний давхар харьяаллыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй тул Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээхээс татгалзаж, түүний баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3/1679 дугаар бүхий албан бичгээр буцаан хүргүүлсэн байна.

Д.Мөнхбаяр нь хуульд заасны дагуу татгалзсанаас хойш 6 сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой болно.

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР - гэсэн байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.