Хүний биед хамгийн хэрэгтэй хүнс

Twitter Print
2021 оны 05-р сар 28-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Хүний биед хамгийн хэрэгтэй хүнс

1. Авокадо

Аминдэм B1,B6,E, кали, магни болон эрүүл хүчлийг агуулсан байдгаараа цусанд сайн холестеролыг эргэлдүүлж, эрүүл байлгадаг.

2. Цэцэгт байцаа

Аминдэм C,E,A, кальци, фолийн хүчил арвинтай. Кали, төмөр, шүлтлэг элементийн агууламжаар баян, Цэцэгт, бөөрөнхий, урт байцаануудад С аминдэм, каратон багагүй бий. Иймд хүний биед хүчил, шүлтийн тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

3. Улаан лооль

Арьс хөгшрөх, үрчлээтэх, зүрхний өвчин үүсэхээс сэргийлнэ.

4. Амтат эрдэнэ шиш

Ислэг, кали, лутейнин агуулах тул нүдний даралт ихсэлт, хараа муудах зэргээс сэргийлнэ.

5. Улаан сонгино

Хорт хавдрыг эсэргүүцнэ. Сайн холестролыг тэтгэнэ.

6. Хүрэн манжин

Фолийн хүчил нь нэн арвин бий.

7. Гүзээлзгэнэ

Хорт хавдрын эсрэг үйлчлэл өндөр.

8. Хад

Хөгшрөх, үрчлээтэх, хорт хавдар тусахаас хамгаална.

9. Шар лууван

Хавдрын эсрэг үйлчлэх их. Өдөрт 1 ширхэгийг идэж бай. Каротины сайн эх булаг. Шар луувангийн тос хоол боловсруулалтад сайн нөлөөтэй, даралт бууруулж, үрэвсэл харшлыг эсэргүүцнэ.

10. Хар чавга

Төмөр, ислэг, кали, аминдэм А ихтэй.

11. Шар буурцаг

Шар буурцагтай хүнс уургаар баян (30-45%), ханаагүй тосны хүчил 85%, кальци (100 гр тутамд 426 мг) болон 13 төрлийн амин дэмийг агуулна. Ургамалан мах гэж үздэг. Шар буурцгийн мах нь цусан дахь холестролыг бууруулдаг. Зүрх, судсанд тустай.

12. Сүү, тараг

Сайн чанарын уураг, олон төрлийн аминдэм, эрдэс бодис ихтэй, кальцийн хамгийн сайн эх булаг. Тараг ходоодны хүчлийг нэмэгдүүлж, хоол боловсруулах ферментийг идэвхжүүлж, бүдүүн гэдсэнд эмгэг нян үржихээс хамгаалдаг.

13. Далайн загас

Асар их тэжээллэг. Загасанд уургийн агууламж ихээс гадна амархан шингэдэг, ханаагүй өөхний хүчил 80%-иас дээш тул эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.

Ханаагүй өөхний хүчил нь хүний их тархины хөгжил, нүдний торлогийн ажиллагаатай маш нягт холбоотой бөгөөд цусанд нөж үүсэхээс сэргийлнэ. Артерийн судасны хатуурал, цус өтгөрөлт, бүлэгнэлтээс хамгаална.

14. Ногоон цай

Чөлөөт радикалыг саармагжуулж, ферментийн исэлдэлтийг зогсооно. Антиоксидантын үйлчлэлийг сайжруулна. Зүрх, судасны өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Вирус устгаж, нян эсэргүүцэж, тураана. Биеийн физиологийн үйл ажиллагааг бүх талаар сайжруулна.

15. Сагадын будаа

Нүүрс усны нэгдэл(72%) их, тос зөвхөн 2,5%, уураг нэгдэл их (100 гр-д 10,6 г орчим) байдаг. Лизин хэмээх амин хүчил нь улаан буудай, цагаан будааныхаас бараг 2 дахин их.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR DANIEL

      (197.211.58.50) 2023-08-15 21:37
      • 0
      • 0

      Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авдаг уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Амьжиргаатай холбоотой донортой бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал хийх чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй имэйлээр холбоо бариарай. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL

      Хариулах