УОК, ЭМЯ-аас асуух асуулт: Нас баралт яагаад өсөв?

Twitter Print
2021 оны 05-р сар 31-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Болж буй үйл явдлаас үүдсэн УОК, ЭМЯ-аас асуух хэдэн ноцтой асуулт байна.

АСУУЛТ 1:

Статистик худал хэлдэггүй гэдэг байх аа. Манайд ковид халдвар авсан хүмүүсийн дундахь нас баралтын хувь сар тутамд өмнөхөөсөө дунджаар 2 дахин өсөж байна.

- 2021.3.7-нд Халдвар авсан 1614 хүний 1 нь нас барж. % 0,0006

- 2021.4.7-нд Халдвар авсан 1000 хүний 1 нь нас барж. % 0,0014

- 2021.5.7-нд Халдвар авсан 1000 хүний 3 нь нас барж. % 0,0035

- 2021.5.27-нд Халдвар авсан 1000 хүний 5 нь нас барж. % 0,0047

/Энэ нь вакцинжуулалтын эрчимжилттай давхцаж байгаа./

Ийн нас баралтын хувь огцом өсөж буйн шалтгаан юу байна вэ? Нас барагчдын хэдэн хувь нь вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсан байсан бэ? /Статистикийг уншдаг өөр ямар аргачлал байна вэ?/ Өөрөөр хэлбэл вакцинжуулалтаас болж нас баралтын хувь өсөв үү? Өөр шалтгаан байна уу?

АСУУЛТ 2:

- 55-аас дээш насны эрсдэлтэй бүлэгтээ Sputnik V вакцин хийж байгаа. Энэ нь ямар ч маргаангүйгээр Sputnik V вакцин нь Vero sell-ээс илүү юм аа гэдгийг манай УОК, ЭМЯ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Ер нь ч янз бүрийн мэдээллийн сувгуудад гарч буй дээрх хоёр вакцины үзүүлэлт дунджаар, Sputnik V –ийн үр дүн 92%, Vero sell –ийнх 73%. Өөрөөр хэлбэл эхнийх нь 10 хүн тутмын 1 нь эрсдэлтэй, удаах манайд сонголтгүй шахаж буй Vero sell вакцин 10 хүн тутмын 3 нь эрсдэлтэй. Ковидын B.1.351&P.1 мутацид Sputnik V - 45% бол Vero sell – 36%.

- Хэрвээ тийм аваас илэрхий эрсдэл багатай гэж өөрсдөө /УОК, ЭМЯ/ хүлээн зөвшөөрчихсөн Sputnik V вакцинаар иргэдээ хангах талаар ЗГ ямар арга хэмжээ авч байна вэ? УИХ-ын дэд дарга О-гийн гааль руу утасддагаас өөр... хүн үнэмшиж болом ямар бэрхшээл саад байна вэ? Sputnik V –ийг хувийн салбарынхан оруулж ирээд 120 000 төгрөгөөр үйлчилж байхад яагаад Засгийн газарт тэр нь олдохгүй байна вэ? Яагаад сонголттгүй вакцинжуулалт болоод байна? Бас иргэдээ айлгаж, 50 төгрөгөөр даллаж, ажил амьдралаар нь барьцаалан байж, илүү эрсдэлтэй болохыг нь өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн вакцинаар тулган шахаж вакцинжуулж байгаа вэ?

АСУУЛТ 3:

- Вакцинжуулалтын үр дүн гарч вакцин тариулсан 10 хүн тутмын 9 нь буюу 90 хувь нь эрсдлээс хамгаалагдахаар болж буй амжилтын тухай ярих болов. Угаасаа дэлхий нийтэд дунджаар халдвар авсан 100 хүний хоёр нь нас барж, 98 хувь нь автоматаар дархлаатай болж байгаа. Манайд 5 сарын 27-ны байдлаар энэ үзүүлэлт бүр өндөр 99.5 хувь байгаа. Вакцинжуулт эрчимжээгүй гурван сарын өмнө 99.99 байсан. Тэгвэл дээрх вакцинжуулалтын үр дүнгийн тухай яриа нь сайн үзүүлэлт мөн үү?

АСУУЛТ 4:

- За тэгээд дээрх гурван асуултыг холбоод жаахаан бодвол 2 дээр нэмэх нь 2, тэнцүү дөрөв гэдэг шиг бүр хачин ноцтой асуулт гарч ирнэ. Гэхдээ одоохондоо дээрх гурвын хариулт хэрэгтэй байна.

Жич: Засгийн газар яах аргагүй иргэдээ вакцинд хүчээр шахаж байгаа. Ялангуяа төрийн албан хаагчдыг бол нэлээд хүчтэй дарамтлах шиг болсон. Эндээс ойлгохгүй байгаа зүйл бий.

Ковидийн эсрэг вакцинууд 100 хувь үйлчилгээтэй биш. Угаас бүх вакцин туршилтын түвшинд. Гагцхүү вакцинжуулалтын дараах 50-95 хувийн богино хугацааны үр дүнгээр нь л сайн муу гэж ялгаж байх шиг.

90 хувь гарсан үр дүнтэй, 68-98 оронд хэрэглэж байгаа Pfizer, Moderna, Sputnik зэрэг вакцинуудтай харьцуулахад манайд сонголтгүй тулгасан Vero Sell /хятад/ нь 41 оронд хэрэглэж буй 70 гаруй хувийн үр дүнтэй, ер нь муу ч биш, дундаж үзүүлэлттэй, бас олон улсад хэл ам ихтэй.

Ялгаа нь, өөрөөр хэлбэл хятад вакцин тариулсан 10 хүний 7 нь зөв зүгээр, 3-т нь ямар нэгэн эрсдэл гарч магадгүй, бүр амь нас ч хохирч магадгүй гэсэн үг. Бас үгүй ч байж болно. Харин Pfizer, Moderna, Sputnik зэрэг вакцин хийлгэсэн бол 10 хүний 9 нь зөв зүгээр, 1 нь ямар нэгэн эрсдэлд орж магадгүй. Ийнхүү вакцины сонголтгүйгээс болж 10 хүнээс 2 хүн нь илүү эрсдэлд орж байна.

Гэхдээ туршилтийн эцсийн үр дүнгээр яаж гарахыг өнөө тааварлахад нэн бэрх. Үнэхээр сайн ч байж болно, эсвэл дараагийн мутантуудад үйлчлэхгүй, жил бүр шинэчлэгдсэн вакцин хийлгэдэг ч болж мэднэ. Бүр ноцтой үр дагавар ч гарч болно.

Манайд 55-аас дээш насныханд Sputnik хийж байгаа нь энэ вакцин нь хятадаасаа сайн гэдгийг УОК, ЭМЯ өөрөө хүлээн зөвшөөрчээ гэсэн үг.

Иргэдийн тодорхой хэсэг энэ эрсдэл багатай вакциныг хүлээгээд байгаа нь ч зүй ёсны, эрүүл явдал. Бас анхнаасаа вакцин сонголттой байх ёстой гээд ЗГ нь яриад л байсан даа.

Гэтэл илүү үр дүнтэй вакцин хүлээснийх нь төлөө “Би вакциндуулсан, зүгээр л байна”, “Орк, мояа, ШУ-ны мэдлэггүй, хятадыг үзэн ядагч” гэх мэтээр дуудахыг, хавчихыг яг яаж ойлгохоо би мэдэхгүй байгаа.

Тэр вакциндуулсан 10 хүний зөв зүгээр байгаа 7-ийн нэг нь Та байж болно. Тэгвэл сонголтгүй вакциндуулснаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирч ч мэдэх нөгөөх 2-ынх нь талаар яагаад бодохгүй байна вэ? /70 хувьтай вакцины 3, 90 хувьтай вак хийлгэвэл 1-д л ийм эрсдэл гарах магадлалтай. Үүний зөрөө 2 хүн/. Яагаад бусдынхаа эрүүл мэнд, амь насныхаа төлөө сонголт хийх тун ноцтой суурь эрх чөлөөнд нь халдаж байна вэ?

Мөн ийнхүү иргэдээ сонголтгүй хүчээр вакциндаж, эрүүл байх, амьд явах эрх чөлөөнд нь халдаж буй Засгийн газрыг ч ойлгохгүй байна.

Б.Наминчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.