Асуудлыг бие даан шийдвэрлэх 12 арга

Twitter Print
2020 оны 01-р сар 22-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ эерэг, зөв дадалтай байлгахыг хүсдэг бол доорх 12 аргыг өдөр тутамдаа хэрэглэх, хэвшүүлэх боломжийг олгож тайлбарлан таниулаарай.

1. Уучлалт гуйх: Алдаа гаргачихаад “Уучлаарай” гэж хэлэх нь асуудал хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна.

2. “Боль” гэж шийдэмгий хэлэх: Чамайг шоглож тохуурхдаг хүн байвал түүнд хандан "одоо болно, боль" гэж зоригтойгоор хэлж сурах хэрэгтэй.

3. Тохиролцох, найр тавих: Зарим тохиолдолд өөрийн бурууг хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээнд буулт хийж тохиролцох нь асуудлыг хурдан шийдвэрлэх арга болдог .

4. Ээлжлэх: Асуудлыг оновчтой шийдэх бас нэг арга бол ээлжлэх, солигдох арга юм. Энэ удаа чи тоглочих, харин дараа нь миний ээлж гэх мэтээр солигдоно.

5. Хамтрах: Асуудлыг шийдэх бас нэг арга бол хамтрах (хамт ашиглах) юм.

6. Асуудлаас зайлсхийх: Маш олон тохиолдолд асуудал үүссэн газраас холдож сурах нь өөртөө асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлдэг.

child communication зурган илэрцүүд

7. Мэдэхгүй дүр эсгэх, хайхрахгүй орхих: Зарим асуудлыг мэдээгүй мэтээр хайхрахгүй орхих нь асуудлыг дэвэргэх, давтагдахаа хамгаалж чаддаг. Тухайлбал, Чамайг үргэлж шоолж хочилдог хүн байдаг бол чамд таагүй байх нь тодорхой. Тэр болгонд огт тоохгүй орхих.

8. Тусламж хүсэх: Асуудлыг өөрөө шийдэх гэж хичээсэн ч нэг л болж өгөхгүй асуудал бүр даамжрахаас урьтаж бусдаас тусламж хүсэх, бусдаас зөвлөгөө авах нь үр дүнтэй.

9. Боломж ашиглах: Тухайлбал, найзтайгаа ямар ямар нэг зүйл хийх, тоглох үедээ хэн нь эхлэхийг шийдэх гэж маргахгүйн тулд боломж ашиглаж сурах хэрэгтэй. Хуруудах, хайч, чулуу, даавуудах эсвэл зоос шидэх зэргээр шийдэж болно.

10. Анхааралтай сонсох: Бие биенийхээ ярьж байгааг анхааралтай сонсох нь чухал гэдгийг байнга санах хэрэгтэй. Хэн нэгэн чамтай ярьж байгаа тохиолдолд тэр хүний нүд рүү нь харан анхааралтай сонсох хэрэгтэй.

11. Өөрийгөө илэрхийлэх: Хэн нэгэн чамд таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол өөрт ямар байгаагаа тэр хүнд хэлэх хэрэгтэй. Гомдсон сэтгэлийг удаан хадгалах нь эргээд өөрт чинь л хэцүү байх болно.

12. Асуудлын гол учрыг олох: Ямар нэгэн асуудал үүсэхэд асуудал үүссэн гол учирт л анхаарлаа хандуулбал муу сурдаг, царай муутай, намхан гэсэн оюун санааны дайралт хийсэн үгсийг ашиглахгүй байж чадна.

Г. Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (80.110.9.244) 2014-05-21 05:08
      • 0
      • 0

      Mergejliin jujigchid ni oron nutgiin chuulgatai tsug uraldaand orood bga ni her ve????? mun nuguu hedhen hun dotroo l shagnal ni ergeldeh umaa 3jildee 1 bolvol yasiiiiin ????

      Хариулах

    • Зочин

      (103.254.120.82) 2014-05-20 14:04
      • 0
      • 0

      Гэгээн муза ч гэх шиг.. инээдтэй юм

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.9) 2014-05-20 14:04
      • 0
      • 0

      za zail

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.9) 2014-05-20 13:38
      • 0
      • 0

      Танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг "Авто тээврийн лавлах 1900-1973"-аас аваарай. Шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.3) 2014-05-20 13:32
      • 0
      • 0

      Selengiin dolgio chuulga mundag bna suu.Amjilt,Amjilt.Amjilt.

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.203) 2014-05-20 13:29
      • 0
      • 0

      МУГЖ Жаргалсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Сайн, сайхан жүжигчин шүү

      Хариулах