
Та хүнсний соданы чамгүй их үр ашгийн талаар сайн мэдэх байх. Гэр орны ажил болоод угаалга цэвэрлэгээ, хүнсэнд, бие арчилгаа гээд ашиглахгүй зүйл бараг байхгүй билээ. Тэгвэл содыг ашиглан нүүрийг арчлах гайхалтай маск бас бэлдэж болох аж.
Энэхүү маскийг хэрэглэснээр нойр дутсанаас, ядаргаа, стрессийн улмаас үүссэн нүдний доорх хар хүрээг та мартах болно. Түүнээс гадна нүдний доод уутанцар, цүлхэнг арилгаж, батганаас ч мөн ангижирдаг байна.
Уг гайхалтай маскийг бэлтгэхэд:
-2 амны халбага хүнсний сода
-2 дусал цайны модны тос
- тал нимбэгний шахсаншүүс хэрэгтэй.
Бэлтгэх арга: Бүх орцуудаа хольж, сайтар хутгана.
Хэрэглэх нь: Хэрэглэж байгаа эхний 7 хоногт нүүрэндээ маскаа 3 минут түрхэж байлгах ба харин дараа 7 хоногоос 10 минут болгон сунгана. Ингээд бүлээн усаар угаана. Хэрэв арьс тань эмзэг бол бага зэргийн ус нэмээрэй.
Үйлчилгээ:
Хүнсний сода нь арьсыг гуужуулж, үхэжсэн эд эсийг арилгахаас гадна нүүрний арьсанд үүссэн бүх бохирдлыг цэвэрлэдэг.
Цайны модны тос нь батга болон нүүрэн дээр гарсан юмыг сайтар арилгадаг.
Нимбэгний шүүс нь нарны хэт ягаан туяанаас үүссэн нөсөө толбо болон батга үүсэлтийг багасгадаг давуу талуудтай.
Цайны модны тос /Tea tree oil, Масло чайного дерева/
Эх сурвалж: www.fithacker.ru
Орчуулсан:
Зочин
(68.204.74.16) 2020-02-04 01:32Gemt hyn gelbelznee gej
Хариулах