Хакухо тэргүүлж, Кисэносато нэхсээр байна

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Наран улсын нийслэлд үргэлжилж буй мэргэжлийн сумогийн нацү башёгийн ес дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. 69 дэх ёкозүна Хакухо комүсүби Эндог давсан бол 70 дахь ёкозүна Харумафүжи маэгашира Шохозаныг өвдөг шороодуулжээ. Харин 71 дэх ёкозүна Какүрюү сэкивакэ Точиозанд унаж гурав дахь ялагдлаа хүлээсэн аж. Өнгөрсөн сарын тэмцээнд урамтай сайхан барилдаж ёкозүна цол хүртсэн Какүрюүгийн талаар их аваргуудын зөвлөл хуралдахаар болжээ. Энэ тухай Японы хэвлэлд бичихдээ “Бид нэгэнт аварга цол өгсөн болохоор одоо яах ч аргагүй. Гэхдээ анхааруулга өгөх хэрэгтэй. Өнөөдөр их аварга маань гурав уналаа. Цаашид хэд унахыг нь хэн ч мэдэхгүй” гэж хэлсэн аж. Тавдугаар сарын тэмцээнийг зүүн жигүүрийн тэргүүн ёкозүна Хакухо нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол озэки Кисэносато найман даваа, нэг унаатай тэргүүлэгчийн хоёрдугаар байранд явж байна.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.