
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү Эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр коронавирусийн халдвартай турк улсын нэг иргэн эдгэрээд эмнэлгээс гарч байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл уг иргэнийг ХӨСҮТ-ийн залуу эмч Г.Дүвшинбаяр гардан эмчилж, эдгээсэн байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр "БАЯРТ МЭДЭЭ: Манай ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гэх энэ бүсгүй Турк улсын иргэнийг гардан эмчилж, эдгээгээд өнөөдөр гаргалаа. Эдгэрээд гарч буй Турк улсын иргэн 3-р сарын 21 -с хойш 33 хоног Covid19 -н эмчилгээнд орж, уг өвчтөнийг гардан эмчилсэн залуу эмчээрээ бахархахгүй байхын аргагүй ээ. Залуу эмчид маань урам өгч цааш түгээж өгөөрэй. Эрүүл энх, амар амгалан цаг удахгүй ирэх болтугай" гэжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Долгорсүрэн
(64.119.23.9) 2020-04-24 13:57Баяр хүргэе, амжилт!
Хариулах