Бөмбөрцгийн кофечид наашаа

Twitter Print
2019 оны 11-р сар 08-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Энд кофений соёл, ашиг тусын талаар бичих гэсэнгүй. Харин кофег хар цай шиг хэрэглэдэг буюу өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гэж цаг наргүй уудаг хүмүүст зориуллаа.

Кофе Гортизол 2 ямар хамааралтай вэ. Кофе их уух нь Гортизолын түвшинг нэмнэ. Гортизол нь бодисын солилцоог зохицуулж, ой санамжийг сайжруулан, цусан дахь сахарыг хянаж, үрэвслийг багасгадаг гормон. Стрессийн эсрэг хариу урвал үзүүлдэг, бөөрний дээд булчирхайнаас ялгардаг даавар. Кофены хэт хэрэглээ нь Гортизолыг архаг түвшинд аваачиж олон сөрөг зүйлийг үүсгэнэ. Бие цаанаасаа сэргэг байдаг цаг гэж бий!

Гортизолын оргил үе - Кофе уух шаардлагагүй цаг:

08:00-09:00

12:00-13:00

17:30-18:30

Гортизол ихээр ялгарсан үед кофе болон энергийн ундаа уух нь кафэйний нөлөөг бууруулна. Гортизолын түвшин хэт ихэснэ. Цаашлаад илүү их кафэйн хэрэглэж байж бие сэргэх буюу донтолт үүснэ.

Image result for кофе

Гортизолын түвшин ихсэхэд:

-Гутарна, стресс ноёлно.
-Гэнэт баярлаж, гэнэт уурлана.
-Сульдаж ядарна.
-Толгой өвдөнө.
-Байнгэ эвшээлгэнэ.
-Нэг ажлаас нөгөө рүү шилжих гэж яарах мэдрэмж төрнө.
-Жин нэмнэ.
-Зүрх дэлсэж даралт ихсэнэ.
-Хоолны шингэц муудна.
-Давсаг суларч, өтгөн хатаж, эсвэл гүйлгэнэ.
-Нойргүйднэ.
-Яс сийрэгжинэ.
-Давс, чихрэнд татагдана.
-Мартамхай болно.
-Арьс, хумстай холбоотой асуудал үүснэ.
-Нүүрэнд шар үс ургаж үрчлээтнэ.
-Нүүр хавагнаж, хүзүү, хоолойгоор өөхөлнө.
-Бэлгийн дур хүсэл буурна.

Image result for кофе

Кофе уух хамгийн тохиромжтой цаг:

09:30-11:00
13:30-17:00

Энэ цагуудад Гортизолын түвшин хамгийн бага байна. Сөрөг нөлөө багатайгаар хамгийн их таашаалыг мэдэрч уухыг хүсвэл Гортизолын оргил үетэй кофе уух цагаа зөрүүлнэ үү.

Нэмэлт: Өглөө сэрээд 1 цагийн дараа бие махбод кофе уухад бэлтгэгддэг. Мөн өлөн ходоодон дээрээ хэзээ ч кофе ууж болохгүй. Орой амрах цагаар уухад мэдээж тохиромжгүй. Кофе нь бага хүчиллэг юм. Тиймээс кофег уухын өмнө, дараа заавал 1 аяга ус ууж дадаарай (нимбэгтэй ус бол бүр сайн)

Эх сурвалж: Azzaya Zolya

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.