Биднийг хүн шиг амьдруулж чадахгүй бол хүний тооноос хасаад өгөөч

Twitter Print
2020 оны 01-р сар 19-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Ингэж бичлээ гээд адлуулах л байх. Гэхдээ одоо ийм асуудлаар дугарах цаг нь болсон. Монголд хөгжлийн бэрхшээлтэй залуус амьдрах биш зүгээр амьсгалж байна. Төр нь зүгээр л амьсгалуулах төдий л бодлого баримталж байна.

ҮСХ-ы 2018 оны тоон мэдээгээр нийт 105.6 мянган ХБИ байгаагаас 11000 орчим нь л 0-16 насны хүүхэд, үлдсэн 93000 гаруй нь нас биед хүрсэн хүмүүс байдаг. Яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй залуус хоорондоо гэр бүл болох нь элбэг. Бодит байдал дээр хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг учраас сард ердөө л халамжийн мөнгө болох 340.000 төгрөгнөөс өөр орлогогүй байдаг \нэг нь 170.000 төгрөг\.

Та нар үүгээр хэрхэн амьдарч чадах вэ? Өнөөдөр нэг кг махны мөнгө хэд хүрсэн билээ, өдөр тутмын хэрэглээ болох талх хэд гэж байгаа вэ, хүүхэдтэй боллоо гэхэд хүүхдийн хэрэглээ ямар байдаг билээ? ямар ч байсан хэзээ ч энэ мөнгөөр бусдаас хараат бусаар амьдрах боломжгүй. Залуу гэр бүлийг дэмжих өчнөөн бодлого байдаг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй залуу хосд чиглэсэн ямар ч бодлого, ямар ч хөнгөлөлт байдаггүй. Тусгайлсан бодлого яг энэ залуу гэр бүлүүдэд хамгийн их хэрэгтэй байдаг юмаа. Хөгжлийн бэрхшээлгүй залуучуудтай ижил хөдөлмөр эрхлээд явах боломжийг нь бүрдүүлээд өгчихсөн бол тусгайлсан бодлого, тусгайлсан хөнгөлөлт шаардахгүй.

ЭСВЭЛ ХБИ-ийг ФИЗИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭГҮЙ, ГЭР БҮЛ ЗОХИОЖ, ҮР УДМАА ҮЛДЭЭХ ЭРХГҮЙ ГЭЖ ХАРДАГ БАЙХ.

Нөхөр бид хоёрын хувьд үнэхээр амьдрах орон сууцтай болох гэж маш их зүтгэсэн, өчнөөн хөөцөлдөж судалж үзсэн, үнэхээр ямар ч боломжгүй юм билээ. Ганц байгаа нь Буянт-Ухаад байгаа түрээсийн орон сууц, гэвч дэндүү хол дээрээс нь ёстой танилтай, азтай хүмүүс л ордог. Гэхдээ орохдоо 20-30 хүн л ордог. Цөөхөн тооны цэнхэр автобустай байж \тэргэнцэртэй хүн орох боломжтой\ тэр хол цөлөх нь утгагүй. Би л гэхэд тэнд амьдарлаа гэхэд ажил гэр хоёрынхоо хооронд таксидаж явахаас өөр сонголтгүй учир байр түрээслэж байгаагаас ялгаагүй байдаг.

Одоо маш олон хөгжлийн бэрхшээлтэй залуучууд амьдрал зохиомоор байгаа, ээж аавынхаа хажуунаас холдож үзмээр байгаа гэхдээ Монголд төрсөн учир насаараа бага насны хүүхэд шиг л амьдрахаас өөр замгүй, сонголтгүй байна аа ДЭЭДСҮҮД МИНЬ ЭЭ. ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ХБЗ-УУДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛ ГАРГАВАЛ \зээлийн хүү, хугацаа\ ЗҮГЭЭР БАЙНА.

ГЭХДЭЭ ЗОРИУЛЖ БАЙНА ГЭСЭН НЭРИЙДЛЭЭР ХУАРАГНУУЛАХ БОДЛОГО БАС ХЭРХЭВЧ БАЙХ ЁСГҮЙ. ЗҮГЭЭР Л ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ БАЙРНУУДДАА ЯДАЖ 10%-Д НЬ ХБЗ-УУДАД КВОТ ГАРГААД ӨГӨӨЧ, ЗҮГЭЭР АВАХ ГЭЭГҮЙ ЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР.!!!!

ХЭРВЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР БАЙР ОЛГОХ БОЛОМЖ БҮРДВЭЛ ТЭР БАЙРНУУД Ч АНХНААСАА ХБИ ХҮН ОРЖ ГАРАХАД ЗОРИУЛАГДСАН БАЙДЛААР ДЭД БҮТЦЭЭ ШИЙДЧИХНЭ.

Ямар ч тусгайлсан эрх эдлэх тухай яриагүй байгааг зөвөөр ойлгохыг хүсье. Харин гарааны тэгш боломж олгохдоо бидний нөхцөл байдлыг харгалзаж үзсэн бодлого гаргаад өгөөч л гэж. 

НЭГ БОЛ ХҮНИЙ ТООНООСОО ХАСАЖ ТООЛООРОЙ.

Буянжаргалын Болороо

2020.01.18

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Энхмаа

      (203.169.48.34) 2020-01-23 13:22
      • 0
      • 0

      Бид хүний төлөө амьдраагүй. Хэнээсээ ямар бурууг хайгаад байгаа юм бэ? Энэ үгээ эцэг эхдээ хэл. Ах дүү хамаатан садандаа хэлж ойлгуул. Хоорондоо хөдөлмөрөө хорш

      Хариулах

    • Bid

      (202.126.89.207) 2020-01-21 18:55
      • 0
      • 0

      Uhaalag bvsgvi vneniig ogvvljee,daanch jinhene hogjliin berhsheeltei tor zasag vvniig oilgohgvi sonsohgvi ni haramsaltai

      Хариулах

    • Ард түмэн

      (106.181.131.26) 2020-01-21 14:21
      • 0
      • 0

      Байгалийн баялаг,мал ахуй, газар нутаг бүх юм байна.тэгэхэд 3 хан сая хүнийг өөдтэйхэн амьдруулчихаж чадахгүй ийм арчаагүй амиа бодсон луйварчид ичэхээ ч байсан ажлаа ч өөдтэй хийж чадахгүй малнаас доор амьтад улс төрийг барьж байна даа.Үйлийн үрээ эдлэх болно өөдгүй амьтад.

      Хариулах