Эдийн засгийн зөвлөл мэдээлэл хийлээ

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 18:02 цагт
Мэдээний зураг,

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл 7 хоног бүрийн даваа гаригт мэдээлэл хийхээр төлөвлөсөн. Ерөнхий сайдын ахалсан энэ зөвлөл 30 гишүүнтэй, 18 нь хувийн хэвшил, бизнесийн салбарын хүмүүс ажиллаж байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.

Зөвлөл долоо хоногийн мягмар, пүрэв гаригт хуралдаж, шинэ санаа, төлөвлөгөө хэлэлцэж, шинэ зөвлөмжийг Засгийн газар, Ерөнхий сайдад өргөн барина. Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Үүнийг хэрхэн 20 тэрбум доллар болгох вэ гэдэгт, ялангуяа, өмчийн эрх, татварын асуудалд зөвлөл анхаарч ажиллана гэлээ. Энэ асуудлаар шинэ санаа, санаачилгыг Засгийн газрын “11 11” төв нээлттэй сонсч эхэлсэн, бизнесийн холбоодоор дамжуулан гишүүдээсээ санал цуглуулж, боловсруулж байна. Ирэх долоо хоногт шинэ мэдээлэл хүргэх болно гэж Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.

Энэ хурлын  үеэр өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн цементийн шинэ үйлдвэр болон манай улсын цементийн хэрэглээний талаар танилцуулга хийлээ.

Тус үйлдвэр нь жилд нэг сая тн цемент үйлдвэрлэнэ, энэ нь манай улсын нийт хэрэгцээний 50 хувьтай тэнцэж байна. Импортоор авдаг 80 сая долларын цементийн хэрэглээгээ дотооддоо хангаж чадахаар болжээ.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.