Формула 1 уралдааны дэлхийн 3 удаагийн аварга Сэр Жек Брэбхэм 88 насандаа таалал төгслөө

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Авто спортын хамгийн нэр хүндтэй уралдаан Формула 1-ийн дэлхийн 3 удаагийн аварга Сэр Жек Брэбхэм 88 насандаа таалал төгслөө. Домогт нисэгч Брэмбхэм  өөрийнхөө гараар зохион бүтээсэн машинаараа Формула 1-т түрүүлж байсан билээ.

Австрали нисэгч Жек Брэбхэм нь 1959, 1960 болон 1966 онд Формула 1 уралдааны дэлхийн аварга болж байсан бөгөөд 1979 онд Рыцараар өргөмжлөгдөж байжээ. Түүний хүү Дэвид аавыгаа Австрали дахь гэртээ элэгний хууч өвчнийхөө улмаас насан эцэслэснийг мэдэгджээ. Дэвид Брэбхэм: “Аав минь үнэхээр гайхалтай амьдралаар амьдарсан, бидний мөрөөдөж ч чадахааргүй тийм замналыг туулсан. Тэр биднийг үүрд орхин одсон ч сэтгэл зүрхэнд минь үүрд мөнх дурсагдах болно” гэжээ.

Сэр Жек нь Австралид Их Британийн 6-р Жорж хааны нисэх хүчинд механикчаар ажилладаг байсан бөгөөд 1948 оноос эхлэн авто спортын төрлөөр хичээллэх болжээ.

Сэр Жек Шинэ Зеланд болон Австралид хэдэн жил амжилттай уралдсаны дараа Нэгдсэн Вант улсад ирж Формула 1-ийн анхны Гранпри уралдаанд 1955 онд оролцсон юм. Харин тэрээр 1959 онд Монако-д болсон Гранпри уралдаанд анхны түрүүгээ авч улмаар 1970 онд Өмнөд Африкийн уралдаанд хамгийн сүүлд оролцож Формула 1-ээс албан ёсоор зодог тайлж байжээ.

Сэр Жек 1966 онд Формула 1-т 3 дахь удаагаа түрүүлж дэлхийн аварга болсон бөгөөд тухайн жилдээ өөрийнхөө зохион бүтээсэн машин болох ар хэсэгтээ BT19 хөдөлгүүрийг суурилуулсан машинаар уралдаж байв. Формула 1-ийн түүхэнд нисэгчдийн дэлхийн аварга болж зохион бүтээгчдийн цомын тэмцээнд мөн түрүүлсэн анхны бөгөөд цор ганц хүн бол Сэр Жек Брэбхэм юм. Мөн тэрээр 40 гартлаа уралдсан бөгөөд 1970 онд 43 насандаа Өмнөд Африкийн граприд түрүүлж байжээ.

Сэр Жек Брэбхэм нь 1970 онд зодог тайлсан ч түүний нэрээр нэрлэгдсэн Брэбхэм баг 1990-ээд оны хүртэл Ф1-т уралдаж байсан бөгөөд тэрээр зодог тайлсаныхаа дараа өөрийн багаа Ф1-ийн босс Берние Экклестонд зарсан юм. Түүний мото спортод хийж бүтээсэн гавьяаг нь өндрөөр үнэлж 1979 онд Рыцараар өргөмжилсөн юм. Дашрамд дуулгахад Рыцарийн одонг III Эдуард 1348 онд анх бий болгосон түүхтэй. Энэ одонг улс орны өмнө гавьяа байгуулсан хүмүүст олгодог бөгөөд хэнийг шагнахаа Хатан хаан Засгийн газартай зөвлөлдөлгүй шийддэг. Гэхдээ одон авсан 24 хүн амьд сэрүүн байгаа үед дараагийн хүнд шагнал өгдөггүй хуультай юм.

Ш. Анхбаяр

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.