Дэлхийн аваргад “Челси”-гийн 19 тоглогч оролцоно

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Бразил улсад болох хөлбөмбөгийн Дэлхийн аваргын тэмцээнд Английн “Челси” клубээс 19 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Энэ нь клубын хувьд хамгийн их тамирчнаа оролцуулж буй дээд амжилт болсон аж. “Цэнхэрүүд”-ийн бүрэлдэхүүнд тоглож буй хөлбөмбөгчдөөс Д.Луйс, Оскар, Уильям, Рамирейс нар Бразил, Т.Коуртос, Э.Азар, Т.Азар, Р.Лукаку нар Бельги, Ж.Оби Микель, В.Мойзес, К.Омеру нар Нигери, Г.Кэйхилл, Ф.Лэмпард нар Англи, А.Сезар, Ф.Торрес нар Испанийг төлөөлөн “Бразил-2014”-т оролцох бол С.Э’то Камерун, П.Ван Аанхолт Голланд, А.Шурллье Герман, К.Ацу Ганын шигшээ багийн нэрийн өмнөөс тоглох аж.

Дэлхийн аваргын сугалаанд Бразил-Камерун, Голланд-Испани, Герман-Ганын шигшээ нэг хэсэгт орсон тул “Челси”-гийн есөн тоглогч эхний шатанд хоорондоо өрсөлдөхөөр болжээ.

Харин Дэлхийн шилдэг хаалгачдын нэг Чехын шигшээ багийн гишүүн Петр Чех "Бразил-2014"-ыг өнжихөөр болсон. Тус улсын шигшээ Европын бүст Итали, Дани, Азербайжаны багтай нэг группт орсон ч хэсэгтээ гуравдугаар байр эзлэн Дэлхийн аваргын эрхээ авч чадаагүй юм. П.Чех мөн "ӨАБНУ-2010"-ыг өнжиж байсан аж.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.