“Арсенал” FA Cup тэмцээнд түрүүлж “Манчестер Юнайтед” багтай зэрэгцлээ

Twitter Print
2014 оны 05-р сар 21-нд 07:25 цагт
Мэдээний зураг,

Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолт боллоо. Энэ удаа “Арсенал”-“Халл Сити” багууд тоглоход “Их буучид” 3:2-оор хожсон байна. Тоглолтын үндсэн цагт 2:2-ын харьцаатай тэнцсэн бөгөөд нэмэлт цаг “Арсенал”-ын А.Рамси 108 дахь минутанд хожлын гоол хийсэн нь А.Венгерт гэнэтийн бэлэг байлаа. 1871 оноос эхтэй уг тэмцээнд “Их буучид” 11 дэх удаагаа түрүүлсэн нь энэ юм. Мөн Английн алдарт клуб “Манчестер Юнайтед” 11 удаа түрүүлсэн бөгөөд “Арсенал” тэдэнтэй зэрэгцэх амжилт үзүүллээ. Тус тэмцээнд 2012 онд “Челси” түрүүлж байсан бол өнгөрсөн жил “Ман.Сити” цом хүртэж байлаа. Харин өнөө жилийн мэргэн буучаар “Мэншиффельд” багийн 23 настай довтлогч С.Клукас тодорлоо. Тэрээр гурван тоглолтонд таван гоол оруулсан аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.