Өсвөрийн сагсчид Дэлхийн аваргад оролцоно

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 08:08 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос залгамж халаа болсон шилдэг сагсан бөмбөгчиддөө ихээхэн анхаарал хандуулж U13, U15 болон U18 насны шигшээ багуудыг байгуулаад байна. U18 насны эрэгтэй шигшээ багийг “Sprite Super League”-ийн тэмцээнд бүтэн улиралын турш тоглуулж байнгын бэлтгэлтэй болгосон аж. Энэ сарын 21-нээс 26-ны хооронд Ерөнхий Боловсролын Сургуулиудын Дэлхийн Аварга Шалгаруулах “3vs3” сагсан бөмбөгийн тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болно. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор “U18” насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид болон дасгалжуулагчид бүтэн багаараа өнөөдөр Бээжин хотыг зорьж байна.

Энэхүү тэмцээнд Франц, БНХАУ, Словени, Бразил, Чех, Эстони, Унгар, Бельги, Тайвань, Чили, Турк, Индонез, Хонконг, Тайланд зэрэг улсуудын өсвөрийн шилдэг сагсан бөмбөгчид өрсөлдөх аж.

Манай баг тамирчдын хувьд МҮСБХ-ноос өнгөрсөн нэглүгээр сард зохион байгуулсан “U18” насны УАШТ-ээс сонгон шалгарсан шилдэг тоглогчид багжээ.

Багийн бүрэлдэхүүнд:

Эрэгтэй шигшээ баг

Дасгалжуулагчаар ОУХМ Г.Ихбаяр

Б.Авирмэд /Увс аймаг/

М.Мишээл /TLG13/

О.Дөлгөөн /TLG13/

Г.Лхагвадорж /Ирээдүй/

Эмэгтэй баг

Дасгалжуулагчаар Спортын Мастер Б.Отгонсүрэн

Г.Уранчимэг /Дорноговь Золбоо/

Э.Одонтуяа /Дорноговь Золбоо/

Б.Ундрах /Дархан/

М.Цэрэнлхам /Баянхонгор/

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.