Түүхэн алтан медаль, баяр бахдлын нулимс

Twitter Print
2022 оны 02-р сар 07-нд 08:19 цагт
Мэдээний зураг,

Спортын төрөл бүрд бага дэлхийн аварга гэж нэрлэгддэг, тэр тэмцээнээс мёдаль авсан хүн дэлхийн дээд түвшний тамирчинд тооцогддог тэмцээнүүд байдаг. Жүдо-д бол энэ нь Парисын Их Дуулга юм. Монголын тамирчид маань сар шинийн үеэр, бар жилийн босгон дээр сайхан барилдаж 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж урамтай сайхан наадлаа.

48-д Б.Баасанхүү энэ том тэмцээний үзүүр түрүүнд үлдэж мөнгөн медаль хүртэж багш дасгалжуулагч нартаа сар шинийн сайхан бэлэг барьсан бол 66-д Ё.Басхүү Yo Baskhvv маань аргагүй л дэлхийн бөх гэдгээ харуулж олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг финал дээр маниулдаж татсаар бензинийг нь дуусгаж алтан медаль хүртлээ. 73-д энэ цаг үеийн Монголын жүдогийн гялалзаж буй од Ц.Цогтбаатар маань хүрэл медаль авлаа. 

Харин +100-д Монголын жүдо бөхийн түүхэнд анхны алтан медалийг авч, шөнийн 03.00 цагт дэлгэцийн өмнө номхон зогсоож, төрийн дууллыг маань дуулуулсан тэр бөх хэний хэн бэ? Энэ бол Одхүүгийн Цэцэнцэнгэл. О.Цэцэнцэнгэл дүү маань үнэхээрийн урамтай сайхан барилдаж томчуулыг цувруулсаар энэ түүхэн медалийг эх орондоо авчирлаа. Медаль зүүгээд Төрийн дуулал эгшиглэх зуур О.Цэцэнцэнгэл маань баярын нулимс унагааж харагдлаа. Шижрээ Сосорбарамын Шижирбат маань ч "энэ мэдрэмжийг зөвхөн тамирчин хүн л мэдрэнэ, өөр хэн ч мэдрэхгүй" гэж тун сайхан онож хэллээ.

Монгол төрийн далбаа хамгийн дээр намирч, Монгол төрийн дуулал танхим даяар цуурайтах шиг сайхан мөч хаа ч байхгүй, ялалтын амт гэж энэ л болов уу.

Манай хүнд жингийнхэн тун сайхан өнгөтэй байна. Үхэр жилийн төгсгөлд 2021 оны улсын аварга Э.Мөнхжаргал маань сар шинийн барилдаанд түрүүлсэн бол одоо О.Цэцэнцэнгэл маань Парисыг их дуулга, бага дэлхийн аваргад хийморьтой сайхан түрүүллээ.

Зэнээмядарын Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бат

      (92.124.205.86) 2020-02-25 08:49
      • 0
      • 0

      Ядуу улсыг бүгд ойлгоно ш дээ.

      Хариулах

    • Tyshigt

      (66.181.191.112) 2020-02-24 15:28
      • 0
      • 0

      Manai yurunhiilugch zuw shiidwer gargasan shyy dee

      Хариулах