ОХУ-ын хоккейчид “Алтан титэм” хүртэх эрхтэй

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Шайбтай хоккейн дэлхийн аваргын тэмцээнд Европын 14, Хойд Америкийн 2 улс оролцож байна. Сочигийн наадмын дараа болж байгаа энэхүү тэмцээнд ОХУ-ын шигшээ нэг ч хожигдолгүй явж байна. Нутаг дээрээ Финландад хожигдон гутамшигтайгаар тэмцээнээ орхисон ах нар О.Знарокт итгэл хүлээлгэсэн. Өдгөө хойд хөршийн хоккейн удирдлагаууд зөв шийдвэр гаргасандаа баяртай сууж байна. ОХУ Минскт зургаан тоглолт хийхдээ Швейцарь 5:0, Финланд 4:2, АНУ 6:1, Казахстан 7:2, Латви 4:1, Германыг 3:0-ээр тус тус хожлоо. Эдгээрээс Сочигийн Олимпт хожигдсон Финланд, АНУ-аас чангахан хариугаа авлаа. Тэднийг ийм амжилт гаргахад О.Знарокийн хувь нэмэр асар их билээ.

Түүний гоц мэдрэмжийн ачаар залуу тоглогч А.Василевский, алдарт хоккейчин А.Овечкин нарыг шигшээ багийн жинхэнэ гишүүн болгож чадсан. Ялангуяа 19 настай А.Василевский ирээдүйн дэлхийн “од” тамирчин болох эхлэл нь Минскийн дэлхийн аварга боллоо. ОХУ хэсгийн сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Беларустай хийнэ. Харин “Минск-2014” дэлхийн аваргын тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг ОХУ-ын В.Тихонов 7 гоол, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж нийт 13 шайб оруулан тэргүүлж байгаа бол ОХУ-ын С.Плотников 4 гоол, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж нийт 9 шайб өрсөлдөгчийнхөө хаалганд оруулаад байна.

“А” хэсэг

Улсын нэр

Тоглосон тоглолт

Хожил

Нэмэлт цагт хожсон

Нэмэлт цагт хожигдсон

Хож/дол

Шайбны харьцаа

Оноо

1

Канад

6

4

1

1

0

25:11

15

2

Швед

6

4

1

1

0

16:9

15

3

Чех

6

2

1

2

1

15:14

10

4

Франц

5

1

2

0

2

15:13

7

5

Словак

6

2

0

1

3

16:18

7

6

Норвеги

6

2

0

1

3

14:16

7

7

Дани

5

1

1

0

3

12:17

5

8

Итали

6

1

0

0

5

5:20

3

 

“В” хэсэг

Улсын нэр

Тоглосон тоглолт

Хожил

Нэмэлт цагт хожсон

Нэмэлт цагт хожигдсон

Хож/дол

Шайбны харьцаа

Оноо

1

ОХУ

6

6

0

0

0

29:6

18

2

АНУ

6

3

1

0

2

22:19

11

3

Беларусь

5

3

0

0

2

14:14

9

4

Латви

5

3

0

0

2

17:18

9

5

Финланд

6

2

1

0

3

14:12

8

6

Швейцар

6

2

0

1

3

16:19

7

7

Герман

6

1

1

0

4

9:18

5

8

Казахстан

6

0

0

2

4

13:18

2

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • фифа

      (103.10.22.178) 2014-05-19 18:00
      • 0
      • 0

      ОХУ түрүүлвэл сайхан л байна дэмжээд л байхаас

      Хариулах