Ёгт vлгэр: Арслан Үхэр хоёр

Twitter Print
2019 оны 10-р сар 18-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Урьд цагт нэг арслан, vхэр хоёр бие биедээ дурлан, хайр сэтгэлтэй болжээ. Арслан нь vхэртэй маш их хайртай, vхэр нь ч арсландаа маш их хайртай. Хорвоо дээр тэр хоёроос єєр аз жаргалтай хос байхгvй байжээ. Нэг удаа vхэр нь “энэ ертєнц дээр хамгийн амттай сайхан зvйл бол євс, арсландаа хамгийн амттай, шимтэйг нь єгье” гэж бодоод арсландаа “хайрт минь, миний идэж vзсэн хамгийн сайхан амттай зvйл бол энэ євс, чамдаа зориулж авчирлаа” гэжээ. Арслан “vхэр минь надад vнэхээр хайртай болохоор єєрийнхєє хувьд хамгийн сайхан амттай зvйлийг авчирсан байна” гэж бодоод хэдийгээр хэцvv байсан ч амтархан идэж дуусгажээ. Тvvгээр ч барахгvй, сэтгэлийг нь бодоод vнэхээр амттай байна гэжээ.

Дараа удаа арслан мєн єєрийнхєє хувьд хамгийн сайхан амттай гэсэн махаа vхэрт авчирч єгсєн ба vхэр ч гэсэн арсланд хайртай учраас тvvнийхээ сэтгэлийг нь бодоод хэдийгээр идэхэд хэцvv байсан ч “амттай байна” гээд иджээ.

Арслан, vхэр 2 дараа удаа бие биедээ амттай сайхан гэж санагдсан євс болон махаа зориулан єгсєєр… хос хоёр ч хоёр биенийхээ сэтгэлийг бодоод идээд л байж. Гэвч нэг нь махан тэжээлтэн, нєгєє нь євсєн тэжээлтэн болохоор эцэст нь vхэр нь тэсэхээ байж арсландаа vнэнээ хэлжээ: “Хайрт минь, чиний надад єгч байгаа махыг би vнэхээр цаашдаа идэж чадахгvй нь ээ. Надад идэх тусам улам л хэцvv байна. Цаашдаа би идэхгvй гэжээ”, арслан ч vхрийнхээ хэлсэн vгийг сонсоод мєн хэлжээ “Би ч гэсэн. Чинийхээ єгсєн євсийг цаашдаа идэж чадахгvй. Амтархан идэх гээд ч болохгvй байна” гэжээ.Хоёр биендээ vнэнээ хэлэлцэж, ярилцсаны дараа арслан vхэр хоёр салахаар шийдэж, цаашдаа цуг байхаа больжээ.

Vлгэр энэ хvрээд єндєрлєх бєгєєд vлгэр бvхэн хэн хvнд нэгийг бодууж хоёрыг сануулдаг шvv дээ. Тэгвэл та бvхэн юу гэж бодож байна?..

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.