
Ерөнхийлөгч В. Путины эсрэг хориг арга хэмжээ тогтоолоо АНУ-ын Сангийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нарын эсрэг албан ёсоор хориг арга хэмжээ тогтоолоо.
Вашингтоны зүгээс гадаад улсын төрийн тэргүүний эсрэг хориг арга хэмжээ авах нь ховор бөгөөд Вашингтоны араас Европын холбоо, Их Британи болон Канадын засгийн газар мөн адил шийдвэр гаргажээ.
АНУ-ын Сангийн яам Ерөнхийлөгч В. Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад зэрэг Вашингтоны хориг арга хэмжээнд багтсан цөөн хэдэн дарангуйлагчдын нэг боллоо хэмээн онцолжээ. Украины эрх баригчид ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн шөнө нийслэл Киевийг эзлэхийг оролдоно хэмээн мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины ард түмэн Киев хотыг алдах эрхгүй, хэцүү шөнө болж өнгөрөхийг сануулжээ.
Нөгөө талаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владимир Зеленскийн засгийн газрыг "хар тамхичид болон нео нацистуудаас" бүрдсэн хэмээн тодорхойлж, Украины зэвсэгт хүчнийг бууж өгөхийг шаардсан байна. Киев хотод энд тэндгүй дэлбэрэлтүүд болж байгаа мэдээнүүд мөн Украины өмнөд, зүүн болон хойд зүгийн хотуудад тулаан ширүүссэн талаар BBC мэдээлж байна.
Түүнчлэн ОХУ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс ОХУ Украинд агаараас цохилт өгсөн явдлыг буруушаасан тогтоол гаргасанд ОХУ тус зөвлөлийн байнгын гишүүний эрхээ ашиглан хориг тавьжээ.
Европын хэд хэдэн орнууд ОХУ-ын агаарын тээврийг үүнд зорчигч тээврийн, ачаа тээврийн болон хувийн онгоцуудыг агаарын хилээрээ нэвтрүүлэхийг хориглоод байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.