Титанозаврын шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олдлоо

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Манай орны говьд эртний үлэг гүрвэлийн яс, өндөг зэрэг олон зуун жилийн тэртээх амьдарлын ул мөр үлдсэн байдаг. Харин Монголын өргөн уудам говь нутгаас өөр газар эртний үлэг гүрвэлийн том яс, өндөг тэр бүр олддоггүй. Тэгвэл Аргентины нутагт архелогчид судалгаа хийх явцдаа манай гарагийн хамгийн том үлэг гүрвэлийн ясыг олжээ. Одоогийн байдлаар судлаачдын тогтоогоод байгаа хамгийн том үлэг гүрвэлийн бие нь 40 метр урт, 20 метр өндөр долоон давхар байшинтай тэнцэх хэмжээтэй аж. Мөн жин нь 77 тонн орчим гэнэ.

Африкийн 14 зааныг нийлүүлсэнэй тэнцэх уг аварга амьтан цэрдийн галавын түрүү үед амьдарч байсан ургамалаар хооллодог титанозаврын нэгэн шинэ төрөл байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Аргентины Трелью хотоос 250 орчим км-ийн зайтай газраас 150 гаруй ширхэг олдсон энэхүү үлэг гүрвэлийн ясыг олон улсын эрдэмтэд хамтран судлахаар болжээ.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.