Жуулчдын аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт болно

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран өнөөдөр “Корпорейт-3” зочид буудалд гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон давхар барилга бүхий зочид буудал, үйлчилгээний газрууд цөөнгүй баригдах болсонтой холбогдуулан иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, мэдээллийг олгох нь чухал болж байна.

Байгалийн гамшиг, гал түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай заавар, зөвлөгөө, туслалцааг хэрхэн үзүүлэх, авран хамгаалах ажлыг бодитоор үзүүлэх уг сургалтад эхний ээлжинд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг одны зэрэглэлтэй зочид буудлын захирал, менежер, инженер техникийн ажилтнууд хамрагдах юм.

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.