Эртний монгол харваачид эрхийвч хэрэглэдэггүй байжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 22-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

XIII зууны монгол харваачийн олдвор хиригсүүр. Хадны оршуулга. Ингээд иж бүрдэлээрээ олдсон бүх юмтайгаа. Монголын эзэрхийллийн нум гэж гадныхан нэрлэдэг, Монгол уламжлалт эвэр элэгтэй шөрмөс артай нум.

Ямар ч товх, хайгуул байхгүй урт гичир, өргөн илэгтэй, богино цээлтэй морьт харваачийн нум. Ховд саадаг, олон төрөл зэвт сумнууд, нэг дуут сум. Ямар ч төрөл эрхийвч байхгүй. Учир нь тийм юм хэрэглэдэггүй байсан. Ер нь монгол олдворуудад эрхийвч гэж огт гардаггүй. 

P.S. Сумаа нумны баруун талаар, нумаа атгасан гарын эрхий хуруугаар нумруугаа хагас шахаж тавьж харвана. Ийм таталаар. Туршаад үзээрэй! Өөрөөр аргагүй. Тийм байрлалаар сумаа тавиад эрхийвчлэх гээд бас үзээрэй аль нь эвтэйхэн байна вэ? Морин дээр давхиут дундаа сумаа хөвчинд онилж хийгээд даруй татаж харвахад нумны хаагуур сумаа хийх нь хурдан, эвтэйхэн, яаж татвал эвтэйхэн байна үзээрэй! Их амархан туршихад. Зүгээр мордсон байгаа мэт өргөн хөлөө тавьж зогсоод хагас сууж босох мэт /давхих аятай хөдлөөд сумаа тэр дундаа хөвчилж татах гээд үз. Тэгээд л аандаа юун яасан эрхийвчээ янзалж тохируулах, сумаа маллах уу, алдаж унагах уу гээд хачин юм болно. 

Ayanga Chuluunjav-н зураг.

Мөн сумны өнгө будаг биш ээ. Жимсний модны нарийн хальс, хад, монос, алтан харгана зэрэг мэт модны мөчир хальс нимгэхэн хуулж наадаг. Тэр нь чийг, уснаас хамгаалдаг. Нийт уртын туршид ч биш сумны зэвнээс хойш төө хирэм газар. Цааш нь бол сумны биеийг тослож арчиж, тосоо шингээж гөлийлгөнө. Мөн л ус чийгнээс хамгаалж байгаа юм.

Ayanga Chuluunjav-н зураг.

Ayanga Chuluunjav-н зураг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.