“Гэгээн муза-11” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

“Гэгээн муза” олон улсын театрын наадам өнөөдөр шилдгүүдээ тодруулна. Наадам 19:00 цагаас "Чингисийн талбай"-д улаан хивсний ёслолоор үйл ажиллагаагаа эхлүүлж, шилдгийн шилдэг уран бүтээлчдийг тодруулах юм байна.

Драмын урлагийн хөгжил уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн энэхүү наадмын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин өнгөрсөн жилээс олон улсын наадам болон зохион байгуулагдаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн “Гэгээн муза” наадамд хот хөдөөгийн 20 шахам театр, продакшны 400 орчим уран бүтээлчид өрсөлдөж 100 гаруй шилдэг уран бүтээлчид алтан цомын эзнээр шалгарсан бөгөөд шилдгийн шилдэг 10 уран бүтээлүүд өнгөрсөн өдрүүдэд үзэгч түмэндээ хүрсэн билээ.

Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлчид шилдгийн шилдгийн төлөө өрсөлдлөө.

“Гэгээн муза-11” наадмын нэр дэвшигчдийг танилцуулъя.

    Драмын жүжгийн төрөлд:
        УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”
        “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”
        “Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”
        Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”

    Дуулалт жүжгийн төрөлд:
        Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
        Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
        Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
        Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
        ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”

    Хүүхдийн жүжгийн төрөлд
        УДЭТеатрын бүтээл “Норовын намтар"
        ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага”
        Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
        “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”

    Нэг хүний жүжгийн төрөлд
        “Тэнгэрийн аялгуу” /Монгол/
        Наташагийн мөрөөдөл” /Монгол/
        “Солиорол” /Монгол/
        “Бичлэг” /Монгол/
        “Шүтээн гэмээр диван” /Монгол/
        “Хүний дуу хоолой” /Тува/
        “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.