“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг цагдан хорьжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 13-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн, Хөвсгөл аймгийн уугуул Хастөмөрийн Бээжинг Эрүүгийн цагдаагийн газрынхан баривчилж 461-р хорих ангид цагдан хорьжээ.

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн 20-иод залуус Хөвсгөл аймаг руу гарахын өмнө Х.Бээжин хэвлэлийн бага хурал хийж, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахгүй байгаа болон түүнийг ЦЕГ-ын дарга байх ёсзүйгүй хүн тул огцрох ёстой хэмээн мэдэгдэл хийсэн байна.

Гэвч, түүнийг хэвлэлийн хурал хийсэн өдрийнх нь орой Эрүүгийн цагдаагийн газраас баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон аж. Энэ талаар “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас мэдэгдсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.