Ерөнхий сайд Н.Алтанхуяг О.Магнайд сахилгын шийтгэл оногдуулжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ-ын дарга О.Магнай Ерөнхий сайдынхаа үгэнд орохоо байжээ. Дураараа шийдвэр гаргаж, дуртай үедээ гадаадад зугаалж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг бухимдуулж эхлэв. Түүний үйлдэл удаа дараа давтагдах болсон тул 2014 оны 05.08 өдөр Ерөнхий сайд захирамж гаргаж О.Магнайтай хариуцлага тооцжээ. Уг хариуцлага нь О.Магнайгийн цалинг 3 сар 20 хувиар бууруулахыг байж. 

Учир нь Төрийн албаны тухай хуулиар "Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна" гэсэн заалт байдаг аж. Уг заалтын дагуу О.Магнайг томилсон Ерөнхий сайд сахилгын шийтгэл ногдуулжээ. Хэрэв О.Магнай алдаагаа дахин давтвал Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлнө гэдэгээ урьдчилан сануулсан гэнэ. 

Ерөнхий сайдыг бухимдуулах болсон шалтгаан нь О.Магнай Засгийн тэргүүндээ хэлэлгүй удаа дараа гадаадаар зугаалжээ. Тийм ч учраас түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-ийг үндэслэн шийтгэжээ. Энэхүү заалт нь "Агентлагийн даргыг гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалтад явах, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид албан томилолт” гэх/-ыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ" гэсэн заалт болж таарав. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг сайд гэж тоолгүй, хаашаа явахаа хэлэлгүй дураараа дургидаг нь ил болов. Харин энэхүү шийтгэлийг хүлээн авсан ШӨХТГ-ын дарга ямархуу хариу үйлдэл үзүүлсэн нь одоохондоо тодорхойгүй байна.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Mai

      (122.214.0.249) 2014-12-04 13:03
      • 0
      • 0

      Arai ch dee.Ajlaa tsalgarduulaad huviin sonirholoor uneheer gadagshaa yasan bol 3sar tsalingiin 20%hasah bish shuud ajlaas ni halah yostoi biz dee.Tegeed ter yavsan zardliig ni toluulj,hohirolgui bolgoh ni shudraga arga hemjee busuu.iim soliotonguud toriin tolgoid bhad yaj sahilga bat,heel hagiul,alban tushaaliig huviin zorilgod ashiglahgui baih bilee

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.30) 2014-05-21 22:12
      • 0
      • 0

      Уг нь үүрэгт ажлаа сайн хийж яваа залуу ш дээ. Одоо гайгүй байх байлгүй дээ

      Хариулах