Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгийг хэрхэн таних вэ

Twitter Print
2020 оны 05-р сар 08-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм.

Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ: 

 

  • Амьсгаадах, амьсгалын тоо олшрох

  • Цээж хонхолзох

  • Өндөр халуурах

БУСАД ШИНЖ ТЭМДЭГ: 

Чичрүүдэс хүрэх

Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах

Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах

Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах

Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх

Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх

 Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД: 

Амны хаалт тогтмол хэрэглэх

Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх

Ханиад, томуугаар өвчилсөн үедээ даарахгүй байх

Цэвэр агаарт тогтмол гарах

Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэх

Ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх

Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Эх сурвалж: НЭМГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.