“Жороо морьд” гурван жил дараалан нэг багтаа хожигдох уу

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 07:31 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдсэн “Индиана Пэйзерс”-“Майами Хит” багуудын эхний тоглолт урд шөнө явагдлаа. Индианаполис хотод болсон уг тоглолтод талбайн эздээс П.Жорж 24 оноо, Д.Уэст, Р.Хибберт 19 оноо, С.Ливингстон 17 оноо, Ж.Хилл 15 оноо, К.Уатсон 11 оноо авч багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүллээ. Харин зочин багаас Д.Уэйд 27 оноо, Л.Жеймс 25 оноо, 10 самбар, К.Андерсон 14 оноо, Р.Аллен 12 оноо авсан ч “Майами Хит” 107:96-гаар хожигдсон байна. Дээрх хоёр баг сүүлийн гурван жил бүсийн аваргын төлөө шалгаран тоглож байна. Эхний удаа Майами туршлага гарган хожсон бол хоёр дахь тулаанд Индиана боломжийн тоглолт үзүүлсэн.

Өнгөрсөн жил П.Жорж гэдэг залуу өөрийгөө нээж харуулсан ч Л.Жеймс, Д.Уэйд, К.Бош гэсэн өнөө цагийн шилдэг их гурвалыг хожих болоогүй гэдгийг “Дөлнүүд” мэдрүүлсэн билээ. Харин өнөө жил Индиана үзэгчдийн санасанд хүртэл тоглолт үзүүлэхгүй байгаа ч Майамигийн эсрэг эхний тулаанд ялалт байгууллаа.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.131) 2014-05-19 09:16
      • 0
      • 0

      ёо о о о о о нийтлэл битгий ингэж алаач. Stephenson байх ёстой биз дээ юун Livingston, тэгээд бас наад BRACLET чинь юу вэээээээээ? битгий ажилаа ингэж зусардаж хийгээч.

      Хариулах