
Хан Хэнтий нутгийн оны шилдэгүүдийг шалгаруулах “Хаан шонхор 2019” тэргүүн ёслол энэ сарын 6-нд Шангри Ла зочид буудлын Шангри Ла их танхимд зохион байгуулагджээ.
Уг ёслолын үеэр Оны шилдэг оюуны бүтээл, амжилт, төсөл, оролцоо, Чингис хааны өвийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэгч, Чингис хааны өвийг дэлхийд түгээн дэлгэрүүлэгч гэсэн зургаан номинациар оны шилдгүүдээ тодруулсан байна.
Хачирхалтай нь, Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн ч, допингийн дуулианд нэр холбогдсон аварга Э.Оюунболд Хэнтийн оны шилдэг амжилтын эзэн болж, алтан шонхор гардаж авсан аж. Наадмын барилдааны дараа шөвгийн 16—д барилдсан бөхчүүдийн хоёрынх нь допингийн шинжилгээний хариу допинг хэрэглэсэн гэж гарсан бөгөөд үүний нэг нь аварга Э.Оюунболд байсан. Тэрбээр Б сорьцын шинжилгээний хариу хийлгэх хүсэлт гаргаагүй ч, өөрийнх нь шинжилгээний хариуг сольсон хэмээн мэдэгдэж байсан юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.176.151) 2019-12-08 12:15ИЧХЭД ЯАНАА
Хариулах