Ногоон лаа хүсэл биелүүлдэг

Twitter Print
2015 оны 01-р сар 14-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Оросын зөнбилэгч Н. Бантеевагийн зөвлөгөөг хүргэж байна. 

Танд хэрэгтэй зүйлс: 

- ногоон лаа

- цагаан иштэй хутга (таны гал тогоондоо хэрэглэдэг хутга болохгүй)

- 1 ширхэг нарцисс цэцэг
Та энэ сард юунаас ангижрахыг хүсч байна, түүнийгээ лаан дээр хутгаар сийлж бичээрэй. Жишээлбэл “бүдүүн, том гэдэс”, “нүүрний батга”.

Саванд цэвэр ус хийж бэлдэнэ. Булаг шанд, гол мөрний ус байвал бүр сайн. Лаагаа асаана. Усанд нарцисс цэцгээ хийж, лааны тосноос хэдэн дуслыг дусаана. Энэ усаар нүүрээ угааж, биеэ зайл. Үлдсэн жаахан усыг ваар эсвэл стакан руу юүлж, цонхны тавцан дээр тавиад цэцгээ хийнэ. Ингээд та цэцгээ хичнээн олон удаа шохоорхон харах тусам таны гадаад өнгө үзэмж улам сайхан болох болно. Нарийхан, гоё гэдэстэй болох буюу арьс цэвэршиж, батгаасаа сална. 

"Хосгүй гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл НАРЦИСС"

Нарцисс цэцэг хосгүй гоо үзэсгэлэнг бэлгэддэг. Зургаан дэлбээтэй, голдоо давхар гоёмсог титэмтэй, энэ цэцгийн латин нэр нь яруу найргийн нарцисс. Гурав дөрөвдүгээр сард бүхнээс эртлэн цэцэглэдэг нарцисс хурц хүчтэй үнэртэй. Эртний Грекчүүдийн дунд Нарциссын домог элбэг байдаг.

Нэгэн халуун өдөр Нарцисс хэмээх залуу эр ойн цоорхой дахь тунгалаг горхиноос ус уухаар очив гэнэ. Тэр горхины усанд туссан өөрийнхөө дүрийг хараад мэл гайхан ус уухаа ч мартав. Учир нь өөрийнх нь царай түүнд хосгүй сайхан харагдсан юмсанж. Үүнээс хойш Нарцисс өглөө бүр өнөөх горхины хөвөөнд ирж, усанд туссан дүрээ ширтэн суух болов. Ингэснээр хөөрхий Нарцисс өөрийнхөө дүрд дурлан нойр хоолноосоо ч гарчээ. Нэг л мэдэхэд сайхан залуу Нарцисс хаашаа ч юм ор сураггүй алга болж, нөгөө горхиных нь хөвөөгөөр цасан цагаан өнгөтэй үзэмжит цэцэгс ургасан гэдэг. Энэ цэцгийг тэр цагаас хойш Нарцисс хэмээн нэрлэсэн домогтой ажээ.

Г.Ганаа

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • candy

      (103.9.90.130) 2015-04-04 10:43
      • 0
      • 0

      hutgaar ni yu hiihiin

      Хариулах

    • mnl

      (122.254.91.27) 2015-01-14 19:59
      • 0
      • 0

      eniig zun l hiih yum bna odoo tsetseg bhgui lav tasalgaanii tsetseg bish

      Хариулах

    • Зочин

      (182.160.38.102) 2014-07-08 22:28
      • 0
      • 0

      нарцисс цэцэг гэж ямар цэцэг вэ хаанаас авч болох вэ

      Хариулах

    • Oyumaa

      (71.87.115.134) 2014-09-13 11:27
      • 0
      • 0

      Harin tiimee ymar tsetseg ym boloo ogwol bicheeree

      Хариулах

    • Zochin

      (71.87.115.134) 2014-09-13 11:33
      • 0
      • 0

      Eniig niitelsen setgvvlch ymar tsetsegee todorhoi bicheech Ganchimegee

      Хариулах