
Амьсгалын замын өвчний үед эмийн бус эмчилгээг хийх нь их үр дүнтэй байдаг.
Энэ удаад “УТЛАГА” эмчилгээний талаар мэдээлэл оруулж байна. Амьсгал шуугих, хуурай болон цэртэй ханиалгах, гуурсан хоолойн үрэвслийн үед утлага эмчилгээ үр дүнтэй байдаг. Утлага хийх зарчим:
1. Утлагыг хамар, ам болон хамар амаар гэсэн 3 аргаар хийнэ. Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа хийнэ. Утлагаас хойш 1 цагийн дотор юм идэх болон ярихыг хорих хэрэгтэй.
2. Утлага хийх хугацаа: 5 хүртэлх насны хүүхэд 3-5 минут, 5-с дээш насны хүүхэд 5-10 минут хийнэ. Өдөрт 1-2 удаа хийхэд тохиромжтой. Өвчний байдлаас шалтгаалан эмчилгээний хугацаа 3-7 хоног байдаг. Халуунтай үед утлага хийхгүй.
Анхаарах зүйл: Сүүлийн үед жижиг оврын небулайзер утлагын аппаратыг гэрийн нөхцөлд өргөн хэрэглэдэг болсон байна. Гэхдээ утлага хийх бодис, утлагын хугацаа, давтамжийн талаар эмчээс зөвлөгөө авч хийх нь зүйтэй.
Хугацаа, бодисын тун хэмжээ, давтамжийг хэтрүүлснээр хүүхдийн амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох аюултай.
Утлагын уусмалыг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч найруулна.
Эх сурвалж: Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(45.117.35.27) 2023-01-29 01:48Dan butsalsa
Хариулах